ОХУ, БНХАУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломж, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл
Abstract
Орчин үеийн дэлхий ертөнцөд худалдааг либеральчлах үйл явц нэгдүгээрт, улс орнууд худалдаанд тогтоосон хориг саадуудыг багасгах, хоёрдугаарт, бүс нутгийн улс орнууд өөр хоорондын худалдаанд тогтоосон хориг саадуудаа цуцлах, гуравдугаарт, худалдааны олон талт гэрээ хэлэлцээрүүдэд нэгдэн, тэдгээрийг дагаж мөрдөх гэсэн үндсэн хэлбэрүүдээр дамжин явагдаж байна. Худалдааг либеральчлах эдгээр арга хэлбэрүүдийн тодорхой улс орны эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь харилцан адилгүй юм.
Худалдааны гол түнш орнуудтайгаа Чөлөөт худалдааны хэлэлцээр (ЧХХ) байгуулах асуудал Монгол улсын худалдааны бодлогын амин чухал асуудлуудын нэгд тооцогддог бөгөөд энэ чиглэлийн судалгаа бодлого боловсруулагчид, мэргэжлийн эрдэмтдийн аль алиных нь анхаарлыг татаж байдаг. Энэхүү судалгааны ажлын гол зорилго Монгол улс өөрийн худалдааны гол түнш орнууд болох БНХАУ, ОХУ-тай ЧХХ байгуулсан нөхцөлд, түүнээс үүдэн гарах тарифийн өөрчлөлт эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг судалж тогтооход чиглэж байгаа юм. Судалгааг Ерөнхий тэнцвэрийн загварт суурилсан.
Энэхүү судалгааны ажлыг хийхэд гүн туслалцаа үзүүлсэн Ахисан түвшний сургалтыг дэмжих Солонгосын сан, БНСУ-ын Соганы их сургуулийн экономиксийн тэнхимийн профессор багш нар, Монгол улсын Үндэсний Статистикийн Хорооны газрын дарга А.Дэмбэрэл, Монгол улсын Гаалийн Ерөнхий газрын хэлтсийн дарга, доктор Б.Цог, ахлах мэргэжилтэн М.Пүрэв нарт зохиогч гүн талархлаа илэрхийлж байна.
Downloads
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 ЭДИЙН ЗАСАГ: ОНОЛ, ПРАКТИК
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.