Орчуулга хам сэдэв (context)-ийн гүйцэтгэх үүрэг
Abstract
Орчуулга хийхэд тухайн хоёр хэлний хангалттай мэдлэгээс гадна, орчуулга хийгдэж буй сэдвийн тодорхой мэдлэг зайлшгүй шаардагдах нь ойлгомжтой боловч хам сэдвээс тухайн үг, өгүүлбэрийн утгыг тааж олох мэдрэмж орчуулагчид зайлшгүй байх ёстой. Орчуулагч Р.Гүрбазар “Хам сэдэв гэдэг нь эх зохиолд гарч буй үгийн олон салаа утгаас тухайн нөхцөлд орчуулж байгаа хэлээр чухам аль үгийг, ямар утгаар сонгон хэрэглэх нь ойр хавийн өгүүлбэр, бүлэг өгүүлбэр, тэр ч байтугай зохиол бүтээлийн бүхэл хэсэг буюу бүх зохиолын агуулгаас шалтгаалахыг хэлдэг. Энэ бол орчуулагчийн хэлний боловсролын түвшин, ургуулан бодох чадварын нэг шалгуур мөн.”[1] гэжээ.
[1] Р.Гүрбазар, “Орчуулгын онол, дадлагын үндэс”, УБ 1996 х.93
Downloads
Downloads
Published
Issue
Section
License
Copyright (c) 2023 ЭДИЙН ЗАСАГ: ОНОЛ, ПРАКТИК
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.