Цалин хөлсгүй асрах ажлыг мөнгөн дүнгээр хэмжих нь Valuing unpaid care-work

Main Article Content

Гансүхийн Уран-Өлзий

Abstract





Монгол Улсад цалин хөлсгүй асрах ажилд их хэмжээний хугацааг зарцуулж байгаа гэдгийг ҮСХ-оос олон удаагийн цаг ашиглалтын түүвэр судалгаагаар гаргасаар байна. Энэхүү судалгааны ажлаар ЦАС болон АХС-ны 2019 оны тоон өгөгдлийг ашиглан цалин хөлсгүй ажлын мөнгөн дүнг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, төрийн үйлчилгээний цалин болон бүлгийн цалинг ашиглан хэмжихийг зорьсон. ЦАС 2019 онд нийт 6312 хүн өдрийн тэмдэглэл хөтөлсөн бөгөөд үүнээс 15-с дээш насны 6009 хүний тоон өгөгдлийг энэхүү судалгааны ажилдаа ашигласан болно. Судалгааны үр дүнгээр 15-с дээш насны хүмүүсийн цалин хөлсгүй ажлын мөнгөн дүн нь ДНБ- ий 8.2-15.3 хувьтай тэнцүү байна. Үүнийг төрийн үйлчилгээний цалингийн доод түвшнээр хэмжвэл ДНБ-ний 11.5 хувь, хөдөлмөрийн хөлсний доод түвшнээр хэмжвэл ДНБ-ий 8.2 хувь, бүлгийн цалингаар хэмжвэл ДНБ-ий 15.3 хувьтай тэнцэхүйц байна. Бүлгийн цалингийн хувьд цалин хөлсгүй гэрийн ажил нь ДНБ-ий 5.4 хувь, цалин хөлсгүй асрах ажил нь ДНБ-ий 9.9 хувьтай тэнцэхүйц байна. Гэрийн ажилд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 2.5 дахин их цагийг, асрах ажилд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс гурав дахин их хугацааг зарцуулж байна. Энэ нь цалин хөлсгүй ажилд хүйсийн өндөр ялгаа байгааг илтгэж байна. Цалин хөлсгүй ажил нь эдийн засагт их хэмжээний тооцогдоогүй нэмүү өртгийг бий болгож байгааг судалгаа харуулсан.






A large amount of time is spent on unpaid care work in Mongolia, according to multiple time-use sample surveys by the National Statistics O ce of Mongolia. Therefore, the monetary value of unpaid work was measured using the minimum wage, public service wages, and group wages based on the 2019 years Time Use Survey and the Labor Force Survey data. A total of 6,312 people kept diaries in 2019, of which numerical data of 6,009 people over the age of 15 were used for this study. As a result of the research, the amount of unpaid work of people over 15 years of age is equal to 8.2-15.3 percent of GDP. It is equal to 11.5 percent of GDP if measured by the minimum wage level of public services, 8.2 percent of GDP if measured by the minimum wage level, and 15.3 percent of GDP if measured by group wages. In terms of group wages, unpaid housework is equivalent to 5.4 percent of GDP and unpaid care work is equivalent to 9.9 percent of GDP. Women spend 2.5 times more time than that of men on housework, and women’s participation in caregiving is three times more than men. Consequently, there is a high gender gap in unpaid work. It has been measured that unpaid work creates a large amount of unaccounted value added to the economy.









Article Details

Section
Article
Author Biography

Гансүхийн Уран-Өлзий

MA, Худалдаа хөгжлийн банкны теллер