Монгол улс дахь нярайн төрөлхийн хөгжлийн гажиг, нөлөөлөх хүчин зүйлс Congenital anomalies among newborns in Mongolia and its determinants.

Main Article Content

Түвшиндоржийн Номиндэлгэр
Төмөрийн Гантуяа
Пүрвээгийн Орхонтуул
Мөнхөөгийн Баялаг

Abstract





Төрөлхийн хөгжлийн гажиг нь хүүхдийн эндэгдлийн голлох шалтгаан болохоос гадна архаг өвчин эмгэг, хөгжлийн бэрхшээл үүсэх гол шалтгаан болдог. Төрөлхийн хөгжлийн гажгийн тархалтад нийгэм, эдийн засаг, яс үндэс, байгаль экологи зэрэг олон хүчин зүйлс нөлөөлдөг бөгөөд үндсэн шалтгааныг нь тодорхойлоход бэрхшээл тулгарч байна. Энэхүү судалгаагаар Монгол Улсад төрж буй нярайн төрөлхийн хөгжлийн гажгийн давтамж, зонхилон тохиолдох хэлбэрүүд, нөлөөлөх хүчин зүйлсийг тодорхойлохыг зорьсон. Судалгаанд тандалтын судалгааны мэдээллийн санд бүртгэлтэй 2017-2021 онд төрөлхийн хөгжлийн гажигтай төрсөн 3236 нярайн мэдээллийг ашиглан дүрслэх статистикийн болон ложистик регрессийн шинжилгээ хийсэн. Монгол Улсад 2017-2021 оны байдлаар төрөлхийн хөгжлийн гажиг 1000 амьд төрөлт тутамд 8.6 тохиолдсон байгаа ба зонхилон тохиолдож буй хэлбэрүүд нь цусны эргэлтийн тогтолцооны (24.8%), яс-булчингийн тогтолцооны (16.7%), олон эрхтний хавсарсан (14.1%), сэтэрхий уруул ба тагнайн (13.8%), хоол боловсруулах тогтолцооны (7.7%) зэрэг гажгууд байна. Төрөлхийн хөгжлийн гажигт нярайн хүйс эрэгтэй байх, бага жинтэй байх, эх ба эцгийн нас 35-аас дээш байх зэрэг нь статистикийн ач холбогдол бүхий нөлөөтэй гэсэн үр дүн гарсан.






Congenital anomalies are the leading cause of death in children, as well as the chronic disease and disability. Although birth defects may be the result of one or more genetic, infectious, nutritional or environmental factors, it is often di cult to identify the exact causes. This study aims to determine the frequency, types of congenital anomalies and some risk factors among newborns in Mongolia based on the descriptive and logistic regression analysis of 3236 births with congenital anomalies recorded in 2017-2021 by the O ce of Surveillance Research. As of 2017-2021, prevalence of congenital anomalies is 8.6 per 1000 livebirths in Mongolia and its common types were congenital malformations: of circulatory system (24.8%), of musculoskeletal system (16.7%), of multiple organ defects (14.1%), of cleft lip and palate (13.8%), and of the digestive system (7.7%). Congenital anomalies were statistically signi cantly high among male, low birth weight infants and parents aged 35 or over.









Article Details

Section
Article
Author Biographies

Түвшиндоржийн Номиндэлгэр

MD, MSc, ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албаны эмч

Төмөрийн Гантуяа

MD, Эх нялхасын эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн Тандалт судалгааны албаны эмч

Пүрвээгийн Орхонтуул

MBA, ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албаны ажилтан

 

Мөнхөөгийн Баялаг

MD, PhD, ЭХЭМҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга