Монгол Улсын Хүний Хөгжлийн Индекст үндэсний онцлогийг тусгах арга зүйн зарим асуудлууд

Main Article Content

А. Solongo

Abstract

Хүний хөгжлийн үзэл баримтлалыг 1990 оноос хойш хөгжлийн томоохон загвар болгон ашиглах дэлхий нийтийн хандлага өргөжсөөр байна. Хүний хөгжлийн үзэл баримтлал нь макро түвшин дэх амьдралын таатай бүхий л нөхцлийг бүрдүүлэхээс гадна хөгжил нь хүмүүсийн үүрэг, хариуцлага, чадавхыг дээшлүүлэх замаар тэдний сонголтыг өргөжүүлж, хүмүүсийн оролцоотойгоор явагдах ёстой гэсэн үндэслэлийг тавьдаг. Гэсэн хэдий ч улс орнуудын хүнйи хөгжлийн түвшинг үнэлэхдээ хүний хөгжлийн үзэл баримтлалаар шууд илэрхийлэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл хүний ​​хөгжлийн асуудал нь дан ганц тоон утгаар илэрхийлэх боломжгүй олон талт схолисток холистик хандагагататай ойлголт юм. Ийм ч учраас хүний ​​хөгжлийн аспектуудыг олон төрлийн нийлмэл индексүүдээр хэмжиж байгаа бөгөөд тэдгээрээс хүний ​​хөгжлийн индекс хамгийн чухал суурь үзүүлэлт болж байна.


ХХИ нь дундаж наслалт, бичиг үсэгт тайлагдалт, бүх шатны боловсролд хамрагдалт, амьжиргааны зохистой түвшний орлого, эх үүсвэрийн боломжит тувшин гэсэн хүний ​​амьдралын үндсэн гурван хэмжээсийн энгийн дунджаар тодорхойлогдож, тухайн нийгэм дэх хүний ​​хөгжлийн дундаж математикийн ололт амжилтыг илэрхийлж байна. Харин хөгжил, дэвшил дэх хүмүүсийн бодит оролцоо, тэгш бус байдал, ялгааг илэрхийлж чадахгүй. Хүний хөгжлийн үзэл баримтлалд хөгжил хүмүүсийн оролцоотойгоор явагдахыг чухалчилдаг ч хүмүүсийн оролцоог улс төр, эрх мэдлийн хүрээнд тайлбарлах хандлага түгээмэл байна. Монгол улсын хүний ​​хөгжлийн суурь чадавхын үзүүлэлтүүдийн өөрчлөлт, бодит байдлыг үнэлж, өөрийн орны онцлог, нөхцөл байдлыг харгалзан нийгэмд бүтээгдэж буй баялаг бүтээлч хөдөлмөр, хүмүүсийн бодит оролцоотойгоор бий болж буй эсэх, түүгээр дамжуулан хүмүүс илүү чадавхжиж, амьжиргааны эх үүсвэр нь илүү баталгаатай болж буй эсэхийг тусгах санааг энэхүү судалгааны ажлаар онцлон тодотгохыг хичээсэн болно.


Шинжилээнд Үндэсний Статистикийн Хорооноос ХХИ-ийг аймгуудын түвшинд хамгийн сүүлд буюу 2006 онд тооцсон албан ёсны статистик мэдээллийг ашиглав. Улс орныхоо хүний ​​хөгжлийн индексийг мэдрэмжтэй, илүү нарийвчилсан үзүүлэлтээр баяжуулах замаар дотоод дахь бодит байдлыг илүү тод олж харах боломжийг илрүүлэх явдал юм гэдгийг уг шинжилгээний ажил гол зөвлөмж болгосон

Article Details

Section
Article
Author Biography

А. Solongo

Доктор, МУИС-ийн ЭЗС-ийн Хүн амын сургалт, судалгааны төвийн ахлах багш