Завхан аймгийн хүн ам зүйн орчны судалгаа

Main Article Content

С. Бурмаа

Abstract

Хүн ам зүйн асуудал гэдэг нь аливаа улс орны нийгэм эдийн засгийн хөгжлийн асуудалд чухал байр суурь эзэлдэг. Энэхүү судалгааны ажлаар Завхан аймгийн хүн ам зүйн үзүүлэлтүүдийг цогц байдлаар нэгтгэн харуулахыг зорьсон бөгөөд аймгийн хөгжлийн төлөвлөлтийн анхдагч материал болгон ашиглахад оршсон болно. Судалгаанд ашигласан хүн ам зүйн үзүүлэлтүүдийг аймгийн бүх сумдаар харьцуулан судлав. Судалагааны үр дүнгээс харахад Завхан аймгийн хувьд хүн амын асуудлуудад эерэг болон сөрөг хандлагууд ажиглагдаж байгаа бөгөөд шийдвэр гаргагчид цаашдаа сөрөг хандлагуудад анхаарахад чиглэсэн үйл ажиллагааг төлөвлөх, хөрөнгийг хуваарилах нь зүй ёсны асуудал болж байна.


Бүс нутаг болон хөдөө орон нутгийн хөгжүүлэхэд хүн ам зүйн асуудалд анхаарлаа хандуулж энэ чиглэлийн судалгааг дэс дараатай үе шаттайгаар илүү нарийвчлан судалж, нийгэм эдийн засгийн бусад асуудлуудтай холбон авч үзэх шаардлагатай байна.

Article Details

Section
Article
Author Biography

С. Бурмаа

Магистр, МУИС-ийн Завхан аймаг дахь Эдийн Засгийн Салбар Сургуулийн багш