Хүн амын хэрэглээ: Худалдаа, бизнес орчны шинжилгээ, түүний үр дүн

Main Article Content

С. Хандсүрэн
С. Бурмаа

Abstract





Аливаа бизнес нь хоорондоо харилцан хамааралтай олон хүчин зүйлс бүхий тодорхой орчинд явагддаг бөгөөд тэдгээр нь зах зээл, байгууллагын маркетингийн үйл ажиллагаанд эерэг болон сөрөг нөлөөллийг үзүүлж байдаг. Хот суурин газарт гарч буй бүтцийн өөрчлөлттэй холбогдоод хүн амын шилжилт хөдөлгөөн ихэсч байгаа нь шинэ суурин газар, бүс нутгийн хүн амд үзүүлэх худалдаа үйлчилгээ болон имфра бүтцийн үйлчилгээний эрэлтүүдийг бий болгож байна. Хүн ам зүйн орчны өөрчлөлтийн дүнд зах зээлийн ирээдүйтэй бүтэц болон нийгмийн онцгой шаардлага,эрэлт хэрэгцээ бүхий хэрэглэгчдийн бүлгүүд бий болж байна. Энэхүү судалгаагаар худалдаа,бизнесийн макро орчны үндсэн хүчин зүйлсийн өөрчлөлтийг судалж, тухайн бизнесийн өмнө тулгарч буй боломж, аюулыг тодорхойлон, товч дүгнэлт өгөхийг зорьсон. Монголын мэдээлэл,харилцаа, технологийн хөгжил нь хэрэглэгч, харилцагчидтай холбоо тогтоох интернэтийн шинэ арга, хэрэгслийг ашиглах боломжуудийг олгож, борлуулалтын шинэ бүтэц, хэлбэрийг хөгжүүлэх,үйл ажиллагааг нь үр ашигтай удирдах үндсэн нөхцөлийг бүрдүүлжээ. Иймд үндэсний хэмжээний портайлуудад сурталчилгааны баннер байрлуулах, твиттер, вэбсайт, й-мэйл маркетингийг ашиглах зэрэг олон арга хэрэгслийг чөлөөтэй хэрэглэх боломж бүрдсэн.





Article Details

Section
Article
Author Biographies

С. Хандсүрэн

Доктор, Эдийн Засгийн Сургууль, Монгол Улсын Их Сургууль

С. Бурмаа

Докторант,Эдийн Засгийн Сургууль, Монгол Улсын Их Сургууль