Монгол улсын хүн амын төрөлтийн цаг хугацааны “темпо” өөрчлөлтийн шинжилгээ

Main Article Content

Гантулгын Пагмадулам
Бямбаагийн Энхцэцэг

Abstract

Судалгааны ажлын зорилго нь Монгол улсын хүн амын төрөлтийн өөрчлөлтөд цаг хугацааны “темпо”өөрчлөлтийн нөлөө байгаа эсэхийг шинжлэх явдал юм.  Төрөлтийн түвшин хүүхэд төрүүлэх наснаас хамааран ихээхэн өөрчлөгддөг нь төрөлтийн шинжилгээг бэрхшээлтэй болгодог. Өөрөөр хэлбэл, төрөлтийн түвшин тухайн үеийн төрөлтийн түвшний өөрчлөлтөөс болов уу эсвэл хосуудын хүүхэд төрүүлэх хугацааны өөрчлөлтөөс хамаарсан уу гэдгийг ялгана гэсэн үг юм. Энэхүү судалгаагаар хосуудын хүүхэд төрүүлэх цаг хугацааны өөрчлөлтөөс буюу темпо өөрчлөлтөөс хамааран төрөлтийн түвшин өөрчлөгдөж байгааг онолын түвшинд судалсан.Ихэнх судалгаанууд темпо өөрчлөлтийг практикийн түвшинд буюу тодорхой болсон процессоор тайлбарладаг байсан бол энэхүү судалгаагаар Монгол улсын төрөлтийн түвшний цаг хугацааны өөрчлөлтийг нарийвчлан  судаллаа. Монгол улсын Нөхөн үржихүйн эрүүл мэндийн судалгааны 1998, 2003, 2008 он болон Нийгмийн үзүүлэлтүүдийн түүвэр судалгааны 2013 оны анхдагч мэдээллийг ашиглаж төрөлтийн темпо өөрчлөлтийг тооцож, Монгол улсын хүн амын төрөлтийн өөрчлөлтийг тайлбарласан. Шинжилгээгээр Монгол улсын хүн амын төрөлтийн түвшин 2005 онд төрөлтийн эргэн нөхөгдөх түвшинд хүрч огцом буурсан нь темпо өөрчлөлтийн нөлөөнд байсан бөгөөд сүүлийн жилүүдийн төрөлтийн өсөлт хэвийн түвшиндээ буюу темпо өөрчлөлтийн нөлөөгүй төрөлтийн түвшинд хүрч байна гэсэн үр дүн гарлаа.




The purpose of this study is to estimate the tempo effect of fertility of Mongolian population. Fertility levellargely affects by mother’s age at childbearing and it often creates diffculties on the estimation of fertility analysis. There is a need to distinguish whether fertility level affected by fertility changes of the certain period or by the timing of fertility. The study analysed how tempo changes or timing of fertility affected to the fertility level at theoretical level. Most of thestudies explained about the fertility changes at practical level by certian process. This paper analysed  Mongolian fertiliy tempo changes in detail.  The Mongolian Reproductive Health Survey 1998, 2003, 2008 and the Social Indicator Sample Survey 2013 dataset has beenused for the tempo change estimates of the fertility and for the explanation of the Mongolian fertility changes.  The analyse shows that the dramatic fertility decline of the Mongolian fertility to the replacement level in 2005 were under effect of tempo changes and in the recent years the effect has been released and has been reached its reallevel. 



Article Details

Section
Article
Author Biographies

Гантулгын Пагмадулам

Магистр (MA), ҮСХ-ны Эдийн засаг, статистикийн газрын шинжээч

Бямбаагийн Энхцэцэг

Доктор (PhD), дэд профессор, МУИС-ШУС-ийн Эдийн засгийн тэнхим