Монгол дахь нялхасын эндэгдэлийн түвшин, хандлага: Эмэгтэйчүүдийн боловсролын түвшинтэй холбож тайлбарлах нь (Англи хэлээр)

Main Article Content

A Solongo

Abstract

Өнгөрсөн зууны хоёрдугаар хагасаас хөгжиж буй улс орнуудын нэгэн адил Монголд нас баралт тогтвортойгоор буурч ирлээ. Гэхдээ хүн амын нас баралтын насны хэв маяг нь нялхас, хүүхдийн нас барал өндөр шинж байдлыг агуулсаар байна. Нялхас, хүүхдийн нас баралтын өнөөгийн стандартчилагдсан ерөнхий түвшинтэй харьцуулахад Монгол дахь нялхас, хүүхдийн эндэгдэлд нийгэм, эдийн засгийн байдал, хүн ам зүйн болон орчин ахуйн хүчин зүйлс нөлөөлж байна. Аливаа улс орны нялхас, хүүхдийн нас баралтын бууралтад эмэгтэйчүүдийн боловсрол чухал нөлөөтэй гэдгийг баримт, нотолгоо харуулж байгааг дутуу үнэлэх нь зүйд нийцэхгүй боловч хүүхдийн эндэгдэлийг бууруулахад эмэгтэйчүүдийн боловсрол чухам яаж тусалж байна вэ гэдэг асуулт өссөөр байна. Эмэгтэйчүүдийн боловсролын түвшин нь завсрын хүчин зүйлсээр дамжин хүүхдийн эндэгдэлд нөлөөлж байна. Эмэгтэйчүүдийн боловсрол, хөдөлмөр оролцооны түвшин дээшилж, олон нийтэд тулгуурласан гэр бүл төлөвлөлтийн үйлчилгээ сайжирсаар байна. Нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн талаар хүмүүсийн мэдлэг нэмэгдэхийн хэрээр (ялангуяа хөдөөгийн хүн амын) төрүүлэх хүүхдийн тоо цөөн болж байгаагаас бусад хүүхдийн чанарын асуудалд хандах хандлагад өөрчлөлт орж байна. Эдгээр орчин ахуйн бүх өөрчлөлтийн нөлөөгөөр хүүхдийн эндэгдлийг ирж буй шинэ зуундаа Монгол улс амжилттай бууруулах боломж нээгдэж байна.

Article Details

Section
Article
Author Biography

A Solongo

Lecturer/Researcher, PTRC, National University of Mongolia