Ойрын 20 жилд Монгол Улсын хүн амын насны бүтцэд гарах өөрчлөлт, хандлага, насжилттай холбогдон бий болох хэрэгцээ, шаардлага

Main Article Content

Ц. Болормаа

Abstract

Монгол Улсын хүн амын насны бүтэц төрөлтийн бууралтын нөлөөгөөр хурдацтай өөрчлөгдөж байна. ҮСГ-гаас 2000 оны Хүн ам, орон сууцны тооллогыг үндэслэн Монгол Улсын хүн амын хэтийн тооцоог боловсруулсан бөгөөд уг тооцоогоор 2020 оноос эхлэн Монгол улсын нийт хүн амд 60 ба түүнээс дээш настай хүн амын хувийн жин одоогийнхоос 2 дахин өсөх төлөвтэй байна. Ойрын 20 гаруй жилийн хугацаанд манай улсын хүн амын насны бүтэц "идэрших хандлагатай болж нийт хүн амын дунд 15-64 насны бүлгийнхэн дийлэнх олонх болно. Гэхдээ хүн амын насны голч 2025 оноос эхлэн 30-аас дээш болж "хөгшин насны бүтэц"-д шилжих төлөвтэй байна. Насжилтын индексийн тооцооллоор ойрын 25-30 жилийн хугацаанд хун ам хөгшрөх үйл явц төдийлэн мэдэгдэхүйц хэмжээнд явагдахгүй ч үүнээс цааших хугацаанд хүн амын нас баралт, төрөлтийн бага түвшнээс үүдэн 65 ба түүнээс дээш насны хөгшчүүдийн тоо хэмжээ нэмэгдэн, хүн амын насны голч, насжилтын индекс зэрэг үзүүлэлтүүд тогтмол өсөх хандлагатай байна.


Насжилтын үйл явц хүйсийн хувьд мөн ихээхэн онцлогтой байна. 60 ба түүнээс дээш настай хүн амын дунд эмэгтэйчүүд ихэнх хувийг эзэлж байгаа нь эрэгтэйчүүдийн нас баралт өндөр, эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн дундаж наслалтын ялгавартай байдлаар тайлбарлагдана.


Насжилтын үйл явц хүйсийн хувьд мөн ихээхэн онцлогтой байна. 60 ба түүнээс дээш настай хун амын дунд эмэгтэйчүүд ихэнх хувийг эзэлж байгаа нь эрэгтэйчүүдийн нас баралт өндөр эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн дундаж наслалтын ялгавартай байдлаар тайлбарлагдана.


 


Хун амын насжилттай холбоотойгоор 2025 оноос эхлэн Монгол улсын нийгмийн даатгалын санд санхүүжилтын томоохон хүндрэл гарах төлөвтэй байна. Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагад төрөлтийн үелрэлүүд чухал нөлөө үзүүлэхээр байна. 2000 оны үед хөдөлмөрийн насны 100 хүн ам тутамд тэтгэврийн насны 5 хун ногддог байсан бол 2020 оноос 100-д 10 болж 2 дахин нэмэгдэнэ. Энэ үеийн даатгалын санг бүрдүүлэгчид өөрсдийн ирээдүйд зориулж шимтгэл төлөхөөс гадна тухайн үеийн тэтгэвэр, тэтгэмж авагчдын орлогыг бий болгох хэрэгтэй болж илүү хүнд хүчтэй дарамттай тулгарч магадгүй юм. Хэрэв даатгалын тогтолцоо одоогийн хэвээр хадгалагдаж, улс орны эдийн засгийн өсөлт хангалттай түвшинд хүрэхгүй, ядуурал, амьжиргааны түвшний доройтол байсаар байвал залуучууд, хөгшчүүдийн хэн хэнд нь нэлээд хүндрэл учирна. Хөгшчүүд өөрсдийгөө тэжээх, амьжиргаагаа залгуулахын тулд одоогийнхоос харьцангуй урт хугацаанд ажиллах шаардлагатай болж ч магадгүй юм. Иймд нийгмийн даатгалын санг санхүүгийн хувьд хүчтэй болгохын тулд тэтгэврийн насыг дээшлүүлэх, цаашлаад дундаж наслалт нэмэгдэж буйг харгалзан тэтгэврийн нас тогтоолтыг индексжүүлэх, нийгмийн даатгалын орлого бүрдүүлэлтийн тогтолцоог өөрчлөх хэрэгтэй байна. Түүнчлэн, эдийн засгийн өсөлттэй байж. улмаар хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлж чадвал нийгмийн даатгалын сангийн ирээдүйд эерэг нөлөөлөл гарах болно.

Article Details

Section
Article
Author Biography

Ц. Болормаа

Доктор (Ph.D), МУИС-ийн ЭЗС-ийн Хүн Амын Сургалт, Судалгааны Төвийн ахлах багш