Монголд авилгалыг хориглоход анхаарах зарим асуудал

Main Article Content

Ж. Төртогтох
Ч. Өлзийсайхан 
Д. Оюунчимэг

Abstract

Энэхүү судалгааны зорилго нь авилгалыг яаж арилгах вэ, түүнийг алга болгоход юу юу нөлөөлж болох вэ гэдэг дээр олон түмний санаа бодлыг гаргаж харуулахад голлон анхаарав. Судалгаанд хамрагдагсад авилгалыг таслан зогсооход чиглэсэн хатуу хууль гаргаж хэрэгжүүлэх гэсэн хүчин зүйлийн 90.3 хувь нь маш их ач холбогдолтой болон ач холбогдолтой гэж үзжээ. Энэ нь нийт ард иргэд авилгал гэдэг энэ гаж үзэгдлээс залхсан, түргэн салахыг эрмэлзсэн, өөрсдийнх нь амьдрал үйл ажиллагаанд үргэлж саад тотгор болж байгааг их мэдрэх болсонтой холбоотой юм. Түүнээс гадна авилалын асуудлыг олон жил яриад л байсан тэр нь тодорхой үр дүнд хүрсэн нь харагдахгүй, байдал улам л дордож байгаагаас улбаатай болов уу.


 


Тоон судалгаанд оролцогсод авилалыг өөгшүүлэгч эдийн засгийн хүчин зүйэд иргэдийн орлогын тэгш бус байдал гэж 29.6 хувь нь үзсэн. Гэтэл чанарын судалгаанд оролцогсод энэ үзүүлэлтийг дурдсангүй.


 


Тоон судалгаа чанарын судалгаа хоёрын үзүүлэлт хамгийн их зөрөөтэй гарч байгаа асуудлын нэг нь зан заншил, ёс суртахууны хүчин зүйлсийн талаар байлаа.  Тоон судалгаанд оролцогсод 60.4 хувиар хүмүүсийн ёс суртахууны үүрэг хариуцлага суларсан нь авилгалыг өөгшүүлж байна гэж үзсэн бол чанарын судалгаанд оролцогсод нь ёс суртахууны хүчин зүйл бараг нөлөөлөхгүй, нөлөөлөх байсан ч бусад хүчин зүйлтэй харьцуулахад хамгийн сүүлд л нөлөөлнө. Нийгэм нь өөрөө ямар ч шударга хүнийг эвдээд байна шүү дээ гэсэн хариулт өгч байв.


 


Чанарын болон тоон судалгаа хоёулаа монголын нийгэмд авилгал түгээмэл үзжгдэл болсныг харуулж байна. Судалгаагаар авилгалыг илрүүлж чадахгүй байгаагийн учир шалтгаан юу вэ гэсэн асуултанд оролцогсдын 52 хувь нь төрийн байгууллага, албан тушаалтнууд авилгалд идэгдчихсэн, хоорондоо холбоо сүлбээтэй болчихсон, бие биенээ хамгаалдаг болчихсон байдал гэж үзэж байна.Тийм учраас авилгал, хээл хахуулийн асуудал нийгмийн хамгийн эмзэг асуудал болж, түүнийг шийдвэрлэх явдалд дорвитой ахиц гарахгүй байна. Судалгааны дүнгээс харахад олон түмэн авилгалтай тэмцэх ажлыг илүү оновчтой үр дүнтэй болоосой гэж хүсч явдаг нь харагдаж байна.

Article Details

Section
Article
Author Biographies

Ж. Төртогтох

Доктор (Ph.D), МУИС, НШУС, Орчин үеийн улс төрийн судалгааны төвийн захирал 

 

Ч. Өлзийсайхан 

МУИС, НШУС, Улс төрийн тэнхимийн ахлах багш

 

Д. Оюунчимэг

МУИС, НШУС, Улс төрийн тэнхимийн ахлах багш