Монгол орны баруун бүсийн хүн ам зүйн орчны судалгаа
Main Article Content
Abstract
Монголын хүн ам зүйн байдлыг тодорхой чиглэлээр, хэсэгчилсэн байдлаар судалж байснаас хүн ам зүй, түүний хөгжлийн асуудлыг цогц байдлаар дагнан судалсан дорвитой судалгаа хараахан үгүй байна. Энэхүү судалгаандаа хүн ам зүйн хөгжлийн үндсэн параметрүүд болох хүн амын бүтэц, хүн амын төрөлт, нас баралт, дундаж наслалт, өсөлт, өрхийн өсөлт, хүн амны шилжилт хөдөлгөөн зэрэг үзүүлэлтүүдээс гадна бүсийн хүн амын боловсрол, хөдөлмөрийн нөөц чадавхи, ажил эрхлэлт, ажлын байр, мөн тус бүсийн хөгжил, бүтээн байгууллалтын талбарт шаардлагатай мэргэжилтэй ажилчдыг бэлтгэж, мэргэжил, ажилгүй иргэдэд мэргэжлийн чиг баримжаа олгож ажлын байраар хангаж буй байдал гэсэн үзүүлэлтүүдийг сонгон авч харьцуулан судалсан болно. Судалгааны үр дүнгээс харахад өнөөдөр хүн амын судалгааг зөвхөн тоо хэмжээ, төрөлт, нас баралт, дундаж наслалт гэх мэтийн тогтсон хэдэн үзүүлэлтийн хүрээнд эргэлдэх бус хүн ам зүйн байдлыг олон өнцгөөс харж, олон хэмжүүрээр авч үзэж, гол нь улс орны эдийн засгийн өсөлтийн хүчин зүйлүүдтэй уялдуулан авч судлах шаардлага нэн чухлаар тавигдаж байна.
Өргөн уудам нутагтай, тархай бутархай суурьшсан цөөхөн хүн амтай, буурай хөгжилтэй, ядуурал, шилжилт хөдөлгөөн ихтэй атлаа өнөөгийн нээлттэй дэлхий ертөнц, даяаршилын орчин нөхцөлд, татагдан орохоос өөр арга үгүй болсон манай орны хувьд хүн амын зүйн бодлогодоо шинэчлэл хийж, хүн амын өсөлтийг тууштай дэмжсэн даацтай арга хэмжээнүүдийг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.