Лизинг эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлнэ
Main Article Content
Abstract
Лизинг гэдэг нь “Leasing” гэдэг англи үгнээс гаралтай бөгөөд монголоор “Түрээс” гэсэн үг юм. Үйл ажиллагааны лизинг болон санхүүгийн лизинг гэсэн 2 төрлийн ойлголт байдаг. Олон оронд лизинг нь бүх төрлийн үйлдвэр, аж ахуйн газруудын хувьд дунд хугацааны санхүүжилтийн гол эх үүсвэр болдог. Лизинг нь лизингийн үйл ажиллагаанд оролцоэ байгаа бүх талуудад харилцан ашигтай байдаг.
Салбарын хувьд авч үзвэл лизинг нь улс орны эдийн засгийн хөгжилд дараах эерэг нөлөөг үзүүлнэ. Үүнд,
- Лизинг нь санхүүгийн зах зээл дээрхи өрсөлдөөнийг нэмэгдүүлнэ
- Лизинг нь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ
- Лизинг нь тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ
- Лизинг нь үйлдвэрийн шинэчлэлт болон жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжинэ
Лизингийн үйл ажиллагааг эхлэхэд тодорхой үе шаттай ажиллагаа явуулсны дүнд түрээслүүлэгч байгууллагыг сонгодог. Үүнд,
- Түрээсийн эд хөрөнгийн хэрэгцээ: Бизнесийн тодорхой үр дүнд хүрэхийн тулд бизнес эрхлэгч өөрт шаардагдах тоног төхөөрөмжийн хэрэгцээг тодорхойлно. Лизингээр түрээслэгч эхлээд хөрөнгө ашиглах эрхтэй болж улмаар түрээсийн төлбөрийг бүрэн төлснөөр өмчлөгч болдог.
- Санхүүжилтийн хэлбэрийг сонгох нь: Түрээслэгч лизингийг ашиглах эсэхэд нөлөөлөх шийдвэрлэх хүчин зүйл бол түрээсийн үнэ байдаг. Түрээслэгч нь өнөөгийн үнэ цэнэ тогтоох шинжилгээний аргыг ашигласнаар санхүүжилтийн өөр өөр сонголт, нөхцөлийг хооронд нь харьцуулна.
- Түрээслэгчийг сонгох: Бизнес эрхлэгч лизингээр бүтээгдэхүүн үйлчилгээ авах шийдвэрээ гаргасан бол дараагийн алхам нь лизингийн хамгийн тохиромжтой компанийг сонгох явдал юм. Түрээсийн төлбөрт түрээсийн эд зүйлийн үнэ, компаний бусдаас авсан зээлийн хүү, түрээсийн компанийн бүх төрлийн үйлчилгээний зардал, түрээстэй холбогдуулан төлсөн бүх төрлийн татвар болон түрээслэгчийн хүүгийн шимтгэлийг тооцсон байдаг.
- Лизингийн өргөдөл гарах: Ихэнх лизингийн компани үйлчлүүлэгч нь итгэл даах, ажил салбараа сайн мэддэг эсэхийг үнэлэх зорилгоор түрээслэгчээс өргөдөл гаргахыг хүсдэг. Өргөдөл гаргагчийн эрхэлж буй бизнесийн талаар аль болох их мэдээлэлтэй болж төлбөрөө хугацаанд нь хийх чадавхитай эсэхийг үнэлэх зорилгоор түрээслэгч эл мэдээллийг ашиглана гэсэн үг.
- Үнийн санал: Эд хөрөнгө бэлтгэн нийлүүлж буй компани түрээслэгчид үнийг санал болгоно. Үнийн саналд үнэ, төлбөр хийх арга, үнийн санал хүчинтэй байх хугацаа, техникийн үзүүлэлтүүдийг тусгасан эд хөрөнгийн тодорхойлолт, нийлүүлэх заалт, үүнд ялангуяа цаг хугацааг нарийн тусгасан байна, баталгаа, даатгал, эд хөрөнгө худалдсаны дараах үйлчилгээ, засвар үйлчилгээний гэрээг тусгана.
- Санхүүгийн тайлан баланс, бусад баримт: Санхүүгийн тайлан баланс, бусад баримт нь бодитой, үнэн зөв байна. Түүнчлэн компанийн бизнес төлөвлөгөө орно. Ийм ч учраас санхүүжилт хайж байгаа түрээслэгч дараах зүйлийг анхаарууштай. Үүнд:
- Бизнес төлөвлөгөөг түрээслэгч өөрөө гардаж хийх
- Компанийхаа байдлыг танилцуулахдаа үнэн байдлыг нууцлах хэрэгггүй.
Article Details
Section
Article