Компьютерийн гэмт хэргээс үүдэлтэй эрсдэл, түүнээс сэргийлэх арга замууд

Main Article Content

П. Оюунбилэг

Abstract

Компьютерийг хүмүүс баримт бичиг боловсруулах, тооцоо тайлан гаргах зэрэг наад захын үйлдэл гүйцэтгэхэд ашиглахаас эхлээд хүний гараар бүтээгдэшгүй хамгийн нарийн зүйлүүдийг бүтээж, хамгийн эрсдэлтэй үйл ажиллагаануудыг ч компьтерийн системээр удирдаж байна. Иймээс компьютер гэмт хэрэгт ашиглагдах өндөр магадлалтай. Компьютерийн гэмт хэрэг гэдэг нэр томьёог анх 1960-аад онд АНУ-д гаргасан бөгөөд хэн нэг нь компьютерийг гэмт хэргийн зорилгоор ашиглах үйлдэл юм. Компьютерийн гэмт хэргээс үүдэлтэй дараах эрсдэлүүд гарч болно. Үүнд, компьютерт хор учруулах программуудаас үүдэх эрсдэл, хакер, кракер-уудын үйлдлээс үүдэх эрсдэл, садар самуун, хүчирхийллийг сурталчлахаас үүдэх эрсдэл, кибер терроризмийн ажиллагаанаас үүдэх эрсдэл гэх мэт


Манай оронд компьютерийг гэмт хэрэг хэдийнээ бодит зүйл болжээ. Тухайлбал, 2005 онд нэр хүнд бүхий банкин дахь компаний данснаас программ зохиогч мэргэжилтэй хүмүүс их хэмжээний мөнгө сүлжээний технологи ашигласан явдал юм. Үүнтэй холбоотойгоор –“Мэдээллийн аюулгүй байдлын үзэл баримтлал, эрх зүйн зохицуулалт” бага хурлыг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанаас санаачлан хуралдуулж зохих зөвлөмж гаргасан явдал юм. Энэ зөвлөмжинд олон асуудлыг авч үзсний дотор компьютерийн мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр дагнан ажилладаг мэргэжлийн байгууллагатай болох саналыг гаргасан байна.


Компьютерийн гэмт хэргийн эрсдлээс сэргийлэх арга замууд



  • Вирусийн эсрэг программ хангамжийг байнга ашиглах, шинээр гарч буй вирус, түүний хор хөнөөл, хэрхэн сэргийлэх талаар байгууллага хүн бүрийг мэдээллээр хангах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа хийх

  • Хууль бус программ хангамж аль болох ашиглахгүй байх, компьютерийн эрсдлийг менежментийн чиглэлээр нарийн мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх

  • Бага насны хүүхдүүдийг интернет орчинд хяналттай, зөв сургах, хууль эрх зүйн заалтыг шинэлэг, дорвитой болгон өөрчлөх

  • Улс оронд гарч буй компьютерийн гэмт хэргийн чанартай үйл явдлуудыг мэргэжлийн хүрээнд шүүн хэлэлцэж үнэлэлт дүгнэлт өгдөг нарийн мэргэшсэн комисстой болох, олон улсын түвшинд компьютерийн гэмт хэрэгтэй тэмцдэг арга туршлагаас байнга суралцах

  • Байгууллага бүр сүлжээний найдвартай аюулгүй байдлыг ханган, нөөц, сүлжээний шугамтай болох, сүлжээний админастратораар мэргэжлийн өндөр түвшний хакерийн хэмжээний мэдлэгтэй хүмүүсийг ажиллуулж байх шаардлагатай байна.


 

Article Details

Section
Article
Author Biography

П. Оюунбилэг

Доктор (Ph.D), дэд профессор МУИС-ийн ЭЗС-ийн багш