Орхон аймагт шилжин ирэгчдийн шалтгаан, үр дагаварыг тодорхойлох судалгаа

Main Article Content

Б. Эрдэнэсувд

Abstract

Монгол улс зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойш хүн ам зүй, нийгэм, эдийн засгийн амьдралд олон олон шинэ өөрчлөлтүүд гарсны нэг нь хүн амын байршил, шилжих хөдөлгөөний асуудал юм. Сүүлийн жилүүдэд Монголын хөдөөнөөс хот руу чиглэсэн хүн амын шилжих хөдөлгөөн эрчимтэй нэмэгдэж буй нь шилжигчдийн уугуул нутаг болон шилжин ирж буй нутаг орнуудад эерэг талаасаа илүүтэйгээр нийгэм, эдийн засгийн олон бэрхшээл, хүндрэлтэй асуудлуудыг үүсгэж байна. 2000 онд НХХЯ-ны захиалгаар МУИС-ийн ХАССТ-өөс явуулсан “Монгол улсын хүн амын дотоод шилжих хөдөлгөөний микро түвшний судалгаа” нь сүүлийн жилүүд дэх хүн амын шилжих хoдoлгooний шинж байдал, шалтгаан, үр дагавар, чиг хандлага зэрэг хүн амын тооллогоос гаргах боломжгүй нарийвчилсан мэдээллийг гаргасан билээ.
Дээрх судалгаанд хүн амын механик өсөлт хамгийн өндөртэйд тооцогддог Орхон аймаг хамрагдаагүй учраас судлаач ажилдаа тус аймагт шилжин ирсэн 300 шилжигчийг хамруулан дээрх судалгааны аргачлалаар түүвэр судалгаа хийж, Дархан- Уул аймгийн шилжих хөдөлгөөний судалгааны үр дүнтэй харьцуулсны дээр шилжилттэй холбоотой аливаа сөрөг асуудлуудыг шийдвэрлэх талаар өөрийн дүгнэлт, зөвлөмжийг гаргажээ.

Article Details

Section
Article
Author Biography

Б. Эрдэнэсувд

Эдийн засагч-хүн ам зүйч МУИС, ХАССТ