Хүн амын гэрлэлтийн ерөнхий төлөв байдал ба анхны гэрлэлтийн дундаж нас

Main Article Content

Т. Уянга

Abstract

Гэрлэлтийн байдал нь хүн ам зүйн нэг гол үзүүлэлт төдийгүй нийгмийн харилцааны нэн чухал асуудал юм. Гэрлэлтийн байдлын түүхэн өөрчлөлтийг судлах нь гэрлэлтийн ойрын болон ирээдүйн чиг хандлагыг илэрхийлэх боломж олгохоос гадна гэр бүлийн гишүүдийн харилцааг бэхжүүлэх, тэдний гэр бүлдээ болон нийгэмдээ гүйцэтгэх үүргийг боловсронгуй болгон сайжруулахад чиглэсэн төрийн бодлого боловсруулах, судлахад шаардлагатай нарийвчилсан мэдээллээр хэрэглэгчдийг хангах чухал ач холбогдолтой билээ.
Энэхүү ажилд, Монгол улсын удаа дараагийн хүн амын тооллогоорх гэрлэлтийн холбогдох мэдээллүүдэд үндэслэн хүн амын гэрлэлтийн байдал, анхны гэрлэлтийн дундаж нас, тэдгээрийн динамикт судалгаа хийж, ooрчлoлтoд нь нoлooлж буй зарим нэгэн хүчин зүйлүүдийг хүн ам зүйн болон нийгэм, эдийн засгийн ялгавартай байдлаар нь дэлгэрэнгүйгээр тодорхойлж гаргасан юм. Түүнчлэн уншигч та энэ ажлаас хүн амын гэрлэлтийн байдалд гарч буй зарим сөрөг өөрчлөөлтүүд, тэдгээрийг шийдвэрлэх талаарх тодорхой санал, зөвлөмжүүдийг унших боломжтой.

Article Details

Section
Article
Author Biography

Т. Уянга

Эдийн засагч-хүн ам зүйч,ҮСГ-ын Хүн Амын Тооллого Судалгааны Төвийн мэргэжилтэн