Нийгмийн даатгалын тогтолцоо, түүнийг боловсронгуй болгох асуудал

Main Article Content

Д. Цэрэнпил

Abstract

Зах зээлийн эдийн засагт түүхэн шилжилт хийж буй манай улс орны өмнө олон бэрхшээлтэй асуудлууд тулгарч байгаагийн нэг нь Нийгмийн даатгалын тогтолцоо юм. Сүүлийн жилүүдэд даатгалын эрэлт хэрэгцээ улам өсөж байгаагийн хэрээр даатгалд хамрагдалтын хэмжээ, даатгалын хураамж, тэтгэвэр нөхөн олговор аль аль нь нэмэгдэж байна. Гэвч хүн амын гуравны нэгээс илүү нь ядуурч, аж ахуйн нэгж, байгууллагын олонхи нь төлбөрийн чадвар муутай өнөөгийн нөхцөлд ард иргэд даатгалын үүрэг ач холбогдлыг бүрэн гүйцэд ухаарахгүй байгаа зэргээс шалтгаалан Монголд даатгалын харилцаа зах зээлийн нөхцөлд байх тэр хэмжээнд төлөвшиж чадаагүй байна.
Судлаач уг бүтээлдээ Монголд нийгэм хангамж, даатгалын тогтолцооны хoгжлийг 3 үе шатанд хувааж үүсэж хoгжсoн түүхт, нийгэм, эдийн засгийн үүрэг ач холбогдлыг онол практикийн үүднээс тодорхойлжээ.
Мoн эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бий болгосноор нийгмийн даатгалын хөгжилд болон эрүүлийг хамгаалах байгууллагад санхүүжилтийн эх үүсвэрийг бий болгоход үнэтэй хувь нэмэр болсныг энд дурдсан байна.
Өнөөгийн нөхцөлд Монголын ниймийн даатгалын тогтолцооны шинэчлэлтийн үр дүнд гарсан ололт амжилтыг энд харуулж алдаа дутагдалд судлаачийн үнэлэлт дүгнэлт өгч бодлогын зөвлөмж, саналуудыг тусган толилууллаа.

Article Details

Section
Article
Author Biography

Д. Цэрэнпил

ШУ-ны Доктор (Sc.D), профессор, МУИС-ийн ЭЗС-ийн Санхүүгийн тэнхмийн багш