Хөгжиж байгаа орнуудын хүн амын шилжих хөдөлгөөний бодлого, төлөвлөлтийн асуудлууд
Main Article Content
Abstract
Н ̄Б-аас 1978 онд хөгжил буурай 122 орныг хамруулсан судалгаагаар 116 оронд хүн амын хөдөөнөөс хот руу чиглэсэн шилжих хөдөлгөөнийг багасгах, хүн амын сийрэг суурьшилтыг дэмжсэн бодлого боловсруулан хэрэгжүүлж байв. Хотод шилжин ирэгч хүн амын олонхи нь өөрсдийнхөө амьдрал ахуйг шилжих хөдөлгөөний үр дүнд сайжирна хэмээн үзэж байсан ч, засгийн газрууд нь хүн амын шилжих хөдөлгөөнөөс тухайн улсын цаашдын хөгжилд нөлөөлөх сөрөг үр дагавар, хотын төвлөрөлд илүү санаа зовж байсан юм. Шилжих хөдөлгөөний оновчтой бодлогууд нь эерэг үр нөлөөг нэмэгдүүлж, сөрөг үр дагаврыг бууруулах ёстой. Тэгэхээр энэхүү бодлого нь өөрөө тийм ч амар зорилт биш бөгөөд аль нь “эерэг” аль нь “сөрөг” гэдгийг шийдвэрлэхэд хэцүү нөхцөлд эдгээр эерэг, сөрөг үр дагаврууд нь шилжих хөдөлгөөний ижил хэлбэрүүдээс ч үүсэн бий болж болох юм. Шилжих хөдөлгөөний талаархи бодлогууд болон хүн амын шилжих хөдөлгөөний хэлбэрүүдийг авч энд үзэх болно. Ерөнхийдөө шилжих хөдөлгөөний бодлогууд нь 1960, 1970-аад оны эхээр нэлээд өргөн хүрээтэй, хориглосон хэлбэртэй хэрэгжиж байгаад өнөө үед нэлээд хүмүүнлэг, бодитой хэлбэр лүү шилжээд байна.