Монгол орны хүн амын орлогын албан татварын тогтолцоонд хийсэн судалгаа шинжилгээ

Main Article Content

С. Тунгалаг

Abstract





Монгол улсад хүн амын орлогын албан татварыг 1925 оноос орлогын нийт дүнгээс хамааруулан өсөн нэмэгдэх хувиар ногдуулж байснаа эдийн засгийн бүтцийн өөрчлөлттэй уялдуулан явуулж буй үйл ажиллагааны чиглэл, өмчийн хэлбэрээс хамааруулан татварын хувь хэмжээг 1957 оноос ялгаатай ногдуулах болжээ. Орлогын төрөл бүрийн татвар төлөгчдийн хувьд ийнхүү ялгаатай хувь хэмжээ хэрэглэсэн нь хувийн хөдөлмөр эрхлэлтийг багасгах, улсаас ажил эрхлэлтийг хангах бодлогод чиглэгдэж байв.


Харин нийгэм-эдийн засгийн шилжилтийн жилүүдэд татварын тогтолцоог өөрчилж, төсвийг татвараар бүрдүүлдэг зарчмыг мөрдөж байна. Энд орлогын хэмжээнээс хамааруулан татварыг ялгаатай тогтоож байгаа хэдий ч төлж байгаа татварын хэмжээтэй уялдуулан төрөөс тодорхой урамшуулал, дэмжлэг үзүүлэхгүй байна. Энэ нь эргээд татвар төлөгчдийн орлогоо нуух, татвар төлөх сонирхолгүй байх, татвартай холбоотой аливаа үйл ажиллагаанд идэвхигүй оролцох, төр засагтаа итгэлгүй болох зэрэг сөрөг үр дагавруудыг дагуулахад хүргэж байна.


Иймд татвар хураалтын зардал, чирэгдлийг багасгах, татвараас зхйлхийх боломжийг хаах, бүртгэл тооцоо хөтлөх чадварыг нэмэгдүүлэхэд төрөөс анхаарах шаардлагатай байна.





Article Details

Section
Article
Author Biography

С. Тунгалаг

Докторант, МУИС-ийн Эдийн Засгийн Сургууль