Монголын хүн ам зүйн цонх, түүний эдийн засаг дахь нөлөө

Main Article Content

З. Цолмонбаяр

Abstract





Хөгжиж буй улс орнуудын нэгэн адил Монгол улсын хүн ам залуу насны бүтэцтэй. Гэсэн хэдий хүн ам насны бүтэц төрөлтийн огцом бууралттай уялдан хурдан өөрчлөгдөж байна. Насны бүтцийн энэхүү өөрчлөлт нь Монголын эдийн засгийн хөгжилд түлхэц үзүүлэх боломжтой хүн ам зүйн таатай орчинг бүрэлдүүлээд байна.


Хүн ам зүйн ачаалал буурснаар өрхийн орлого болон хэрэглээний бүтцэд онцгой өөрчлөлтүүд гарч байна. Хүн амын худалдан авах чадварын өсөлтийг эдийн засгийн сонгодог онолын үүднээс харвал энэхүү өсөлт нь бүтээгдэхүүн үйлчилгээний эрэлтийг нэмэгдүүлж, улмаар эрэлтийн өсөлтийг дагаад нийлүүлэлт ч нэмэгдэн эдийн засгийн өсөлт бий болох болно.


Хүн ам зүйн цонхны бас нэг ашигтай тал нь нэг хүнд ногдох орлогыг нэмэгдүүлэх боломж бөгөөд орлого нэмэгдсэнээр хүмүүс илүү чанартай боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг хүртэх чадвартай болж хүний хөгжлийн асуудалд эерэг нөлөө үзүүлэх юм.


Эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлэх Монголын хүн ам зүйн энэхүү таатай орчин 2030 оны дунд үеэс төгсгөл болох төлөвтэй тул энэ боломжийг ашиглан хүний нөөцийн ашиглалтын чиглэлээр эдийн засгийн хүчтэй бодлого явуулах зайлшгүй шаардлагатай байна.





Article Details

Section
Article
Author Biography

З. Цолмонбаяр

Ажилтан, Хүн ам ба Тогтвортой Хөгжлийг дэмжих Олон нийтийн Хамтын ажиллагааны Төв