Орон сууцны зах зээлийн эрэлтийн судалгаа

Main Article Content

Мөнхзул

Abstract




Орон сууц нь оршин суугчдын санхүүгийн баталгаа, таатай нөхцөл байдал, амьдралын чанарт чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Түүнчлэн хот төлөвлөлт нь орон сууцны эрэлт, хэрэгцээг тусгаж байдаг бол барилгын компаниуд зах зээлийн эрэлтэд тулгуурлан барилгын ажлаа төлөвлөж байдаг билээ.


Орон сууцны зээлийн болон барилгын компаниудын бондын эрэлтийг тодорхойлох үүднээс орон сууцны эрэлтийн судалгааг хийлээ. Судалгааны зорилго бол манай улсын хүн амын хэтийн тооцоо болон өрхийн тэргүүлэгчийн коэффициент дээр үндэслэн улсын хэмжээгээр болон Улаанбаатар (УБ) хотын хувьд орон сууцны эрэлтийг 2005 оноос 2025 хүртэл таван жилийн интервалтайгаар тооцоход оршино.


Монголчууд уламжлалт гэр болон байшин гэсэн хоёр төрлийн орон сууцанд амьдардаг. Хүн ам, орон сууцны 2000 оны тооллогын дүнгээр манай улсын хэмжээнд гэр болон байшинд амьдардаг өрхийн харьцаа бараг тэнцүү буюу нийт 541,149 өрхийн 49 хувь нь байшинд, 51 хувь нь уламжлалт гэрт амьдарч байна. Хот хөдөөгөөр авч үзэхэд орон сууцны нөхцөл хот, хөдөөд ихээхэн ялгаатай байна.


Орон сууцны эрэлтийн судалгааг түүний эрэлтэд голчлон нөлөө үзүүлдэг орлого, өрх тусгаарлалт, хүмүүсийн сонголт зэрэг хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалуулан улсын хэмжээнд болон УБ хотын хувьд хийлээ. Ингэхдээ хүн амын өсөлтийнй хэтийн тооцоо болон өрхийн тэргүүлэгчийн харьцааг үндэслэн тухайн жилүүдэд нэмэгдэх өрхийн тоог гаргаж, хүмүүсийн уламжлалт гэр болон орон сууцанд амьдрах сонголт өөрчлөгдөхгүй хэвээр байна гэж үзэн орон сууцны хэрэгцээг тодорхойлоход 2000-2005 онуудад улсын хэмжээгээр жилд дунджаар 3 194 өрх орон сууцны хэрэгцээтэй байх ба 2020-2025 оны хувь энэ хэрэгцээ 3 963 болно. Өрхүүдийн орлогын түвшингээр нь ангилж сарын орлого 300 мянган төгрөгнөөс дээш орлоготой буюу дунд, их орлоготой өрхүүдээр орон сууцны эрэлтийг тооцоолоход 2000-2005 онуудад улсын хэмжээгээр 767 орон сууц буюу 12,8 тэрбум төгрөгний, УБ хотын хувьд 591 орон сууц буюу 9,9 тэрбум төгрөгний орон сууцны эрэлт байна гэсэн тооцоо гарч байна.




Article Details

Section
Article