Авилгын цонхоор эрүүл мэндийн салбарыг харахад . . .
Main Article Content
Abstract
Авилгыг хэрхэн тодорхойлдог вэ . . .
Авилгыг монгол хэлний тайлбар толиноо эдэд шунах, есөн бус аргаар юмыг олзолж авах гэсэн байна. Мөн авилгыг “төрийн үүрэг, хөрөнгө нөөцийг буруугаар ашиглах эсвэл улс тбрийн аливаа нөлөө бүхий намуудаар уламжлан ашиг олох явдал гэж тодорхойлжээ.
Эрүүл мэндийн салбар дахь авилгатай холбоотой өртөг, зардал, ялангуяа авилгааас урьдчилан сэргийлэх стратегийг үнэлэх зорилгоор явагдсан судалгааны материал ховор байна.
Авилгын цонхоор эрүүл мэндийн салбарыг харахад....
ЭМЯ-ны харъяа 15 эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын эмчилгээ, үйлчилгээний талаархи үйлчлүүлэгчдээс авсан сэтгэл ханамжийн судалгааны тайлангаас харахад (ЭМХ ̄Т, 2005. 09, 12 сарын байдлаар) судалгаанд хамрагдсан 639 үйлчлүүлэгчийн 22.0 хувь нь эмч, ажиллагсад танил тал харж, ялгавартай үйлчилдэг, 18.0 хувь нь гар харж авилга авах сонирхолтой, 12.0 хувь нь эмч, ажиллагсад ажилдаа сэтгэлээсээ ханддаггүй гэснээс харахад эмнэлгийн мэргэжилтнүүдийн ёс зүйн гажуудал нь албан тушаалаа ашиглан хувийн ашиг, хонжоо эрэлхийлэх, ажлын цагаар албан бус төлбөр авах зэрэг эдийн засгийн сонирхол бүхий ажиллагаанд оролцоход түлхдэг гэсэн дүгнэлтэд хүргэж байна. Сүүлийн үеийн баримт, судалгаагаар үнэ тoлбoргүй тусламж, үйлчилгээний төлөө “ширээн доогуурх төлбөр” буюу албан бус төлбөр авах, эрүүл мэндийн мэргэжилтнүүд хууль бус эдийн засгийн үйл ажиллагаанд (эм, тарианы хулгай, улсын эмнэлгийг ашиглан хувийн үзлэг, эмчилгээ явуулах, улсын ажлыг дутуу цагаар хийх гэх мэт ) оролцох нь улам газар авч буй асуудлын нэг болоод байгаа ажээ. Улмаар энэ нь эрүүл мэндийн салбарт авилга үүсэх голлох хүчин зүйл болдог ба Засгийн газрын хяналтын механизм сул байгаа нь авилгыг даамжруулахад хүргэдэг байна. Эмнэлгийн тоног тoхooрoмжийн асуудал нь их хэмжээний мөнгө оролцсон байдаг ба авилгад өртөх аюулд ойрхон байдаг. Ялангуяа эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг тендерээр ханган нийлүүлэх, эмийг улсын бүртгэлд оруулах зэрэг нь авилгын бас нэг шалтгаан болдог гэж үздэг байна. Авилгад өртөх магадлалтай нэг гол талбар бол эмч, мэргэжилтнүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй цэг юм. Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн хoдoлмoрийн үнэлэмж нилээд доогуур бoгooд шагнал, урамшууллын асуудал ихээхэн орхигдсон байдаг. Түүнчлэн эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээ, үүрэг хариуцлагын тогтолцоо хангалтгүй байна. Албан бус төлбөр нь ядуу, эмзэг бүлгийн хүн амд үзүүлэх тусламж, үйлчилгээний хүртээмжийг бууруулдаг.
Авилгалын эсрэг цогц стратеги. Эрүүл мэндийн шинэчлэл өөрчлөлт
Авилгалын эсрэг стратегийн 3 чухал чиглэл бол засгийн газрын эрх мэдлийг хязгаарлах, хариуцлагын тогтолцоог сайжруулах, урамшууллын хөшүүргийг бий болгох асуудал юм. Албан бус төлбөрийн эсрэг гадаадын зарим орнуудад явуулсан бодлогын чанартай арга хэмжээнүүдийг дурдвал тoрийн албаныхны бүтэц, орон тоог багасгах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгчдийн цалин хoлсний тогтолцоог өөрчлөх, тусламж үйлчилгээний зардлыг хуваалцах зарчмын хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, гүйцэтгэлд суурилсан удирдлага болон санхүүгийн тогтолцоог нэвтрүүлэх замаар тайлагнах хариуцлагыг сайжруулах зэрэг ажлууд багтаж байна. Гэхдээ төрийн үүрэг хариуцлагыг багасгах бус харин дүрэм, журмаар зохицуулах арга хэмжээ илүүтэй явагдана гэсэн үг. Эрүүл мэндийн салбар дахь авилгатай тэмцэх үйл ажиллагаа нь янз бүрийн чиглэлээр байгаа хэдий ч төвлөрлийг сааруулах, хувьчлалыг дэмжих, эрүүл мэндийн даатгал ба үйлчилгээний төлбөрийг нэвтрүүлэх, үйлчилгээ үзүүлэгчдэд олгох төлбөрийн механизмыг шинэчлэх, хоёрдогч ба гуравдагч шатлалын тусламж, үйлчилгээний бүтцийг өөрчлөх зэрэг томоохон чухал алхмуудыг шийдвэрлэхэд чиглэх нь зүйтэй юм.