Монголын уул уурхайн хөгжил болон хүн амын орлогод гарч буй өөрчлөлтүүд

Main Article Content

Г. Мөнхнасан
Д. Нарандалай

Abstract





Энэхүү судалгаа нь Монголын байгалийн баялгийн олборлолтын эрчимтэй хөгжил нь Монголын хүн амын орлого, цалин хөлсөнд хэрхэн нөлөөлж байгааг судлахад чиглэсэн. Манай эдийн засгийн хөгжлийн үр дүнд уул уурхайн салбарын гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж, орлого өсч байгаагаас уул уурхайн салбарт ажиллагсдын цалин хөлс нэмэгдэж, энэ нь бусад салбарын хөгжилд сөргөөр нөлөөлж байна. Уул уурхайгаас орж ирэх орлого нэмэгдсэнээр эдийн засаг дахь цалин болон үнийн түвшин өсч байгаа бөгөөд энэ нь манай улсын өрсөлдөх чадварыг сулруулж байна. Мөн уул уурхайн салбар эдийн засагт байгаа капитал болон хөдөлмөрийн хүчин зүйлсийг татснаар нэг салбарын хэт давамгайлал бий болж Голланд өвчний эрсдлийг нэмэгдүүлж байна.


Байгалийн баялгийн салбарын өсөлтийн сөрөг үр дагаварт эдийн засгийн хүчин зүйлсээс гадна улс төрийн шийдлүүд нөлөөлдөг. Тиймээс энэ орлогыг зөв удирдах “судалгаанд тулгуурласан”, “оновчтой”, “монголд менежмент”–ийг бий болгох шаардлагатай байна. Тухайлбал, сул хөгжсөн дэд бүтэц, хүнд болон хөнгөн аж үйлдвэрийн салбарууд, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх замаар эдийн засгийн бусад салбарт ажлын байрыг бий болгож, тэдгээр салбарын ДНБ-д эзлэх хувийг өсгөхөд “баялгийн санг ашиглах” нь зүйтэй байна.





Article Details

Section
Article
Author Biographies

Г. Мөнхнасан

Ph.D, дэд профессор, Маркетинг олон улсын худалдааны тэнхим, Эдийн Засгийн Сургууль, Монгол улсын Их Сургууль

Д. Нарандалай

Mагистр, Маркетинг олон улсын худалдааны тэнхим, Эдийн Засгийн Сургууль, Монгол улсын Их Сургууль