Нийгмийн халамжийн бодлогын үр дүнгийн судалгаа

Main Article Content

Д. Оюунцэцэг

Abstract





Монгол Улсын Засгийн газраас иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулахад чиглэсэн нийгмийн халамжийн бодлогын хүрээнд олон арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирсний үр дүнд сүүлийн жилүүдэд ядуурлын түвшин тодорхой хэмжээгээр буурч, иргэдийн мөнгөн орлогын хэмжээ нэмэгдсэн. Гэсэн хэдий ч 2004 оноос эхлэн иргэдэд бэлэн мөнгө тараах хэлбэрээр зарцуулсан нийгмийн халамжийн сангийн зардлын өсөлт нь ард иргэдийн амьжиргааны түвшинг сайжруулж, ядуурлыг бууруулахаас илүүтэйгээр инфляцийг хөөрөгдөх, хүн амын бэлэнчлэх сэтгэлгээг бий болгох, төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэр хомсдох зэрэг сөрөг үр дагаврууд үүсэхэд нөлөөлсөн байна. 2004-2012 онд нийгмийн халамжийн зардал 10.4 дахин нэмэгдсэн боловч түүний үр дүнг илэрхийлэх тоон болон чанарын шалгуур үзүүлэлтүүд хангалтгүй байна. Энэ хугацаанд иргэдэд тараасан бэлэн мөнгөөр олон зуун сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих боломжтой байжээ. Иймээс уул уурхайн баялгийн орлогоос бэлэн мөнгө хэлбэрээр тараахыг төсвийн бодлогоор хязгаарлаж, иргэдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэхэд оюуны хөрөнгө оруулалт хийх замаар мэдлэгт тулгуурласан эдийн засгийг хөгжүүлэх, халамжаас цалин руу шилжих үзэл баримтлалыг тусгасан дунд ба урт хугацааны нийгмийн хамгааллын цогц бодлогыг боловсруулах шаардлагатай байна.





Article Details

Section
Article
Author Biography

Д. Оюунцэцэг

Докторант, Санхүүгийн тэнхим, Эдийн засгийн сургууль, Монгол Улсын Их Сургууль