Хяналт-шинжилгээ, үнэлгээний арга, аргачлал
Main Article Content
Abstract
Монгол Улсад 1996 оноос хойш гүйцэтгэлийн удирдлагыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд хяналт- шинжилгээ, үнэлгээний тогтолцоог бий болгох ажлын хүрээнд эрх зүйн орчинг бий болгох, олон улсын жишигт нийцсэн журам гаргах талаар олон асуудлуудыг шат дараалалтай шийдвэрлэсэн байна. Мөн 2012 онд яамдад 6-11 ажилтантай хяналт- шинжилгээний алба байгуулагдаж, шалгуур үзүүлэлтийн системийг боловсронгуй болгох, түүний давтамж, эх үүсвэрийг тодорхойлох ажил эхлэн “Үр дүнд суурилсан хяналт, шинжилгээ, үнэлгээний тогтолцоог хөгжүүлэх 10 алхам”, “Үр дүнд хүрэх зам: хөгжлийн үнэлгээг үр дүнтэй удирдан зохион байгуулах нь”, НҮБХХ-ийн “Хөгжлийн үр дүнгийн төлөвлөлт, хяналт шинжилгээ, үнэлгээний гарын авлага” зэрэг орчуулгын номнуудыг гаргасан. Хэдийгээр дээрх ажлууд хэрэгжсэн ч бэлэн байдлын шинжилгээ, хэрэгцээний судалгаа, яамд Хяналт шинжилгээ үнэлгээ (ХШҮ)- ний мэдээллийн санг бүрдүүлэх, нийлмэл шалгуур үзүүлэлтүүд, үр дагаврын болон үр нөлөөллийн шалгуур үзүүлэлтийн тодорхойлох, үнэлгээ хийх арга аргачлал, заавар, үнэлгээний үр дүнгийн тайлагнах стандарт, ХШҮ хийх зардлын эх үүсвэр, хөндлөнгийн үнэлгээ хийх сонгон шалгаруулалт, олон нийтэд мэдээлэх мэдээллийн үйлчилгээг хөгжүүлэх зэрэг харилцааг бүрэн зохицуулагдаагүй байгаа учраас энэхүү ажилдаа дээрх асуудлыг зохицуулах аргачлал, зааврыг гаргасан.