Монгол ажиллагчдын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандах хандлагын харьцуулсан судалгаа

Main Article Content

Б. Баярмаа
Ж. Сарантуяа
Н. Батдэлгэр

Abstract





Судалгааны ажлын гол зорилго нь монгол ажиллагчдын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандах хандлагыг тодорхойлоход оршино. Судалгааг анкетын аргаар явуулж нийт 13 компани, байгууллагын ажилтнуудыг хамруулан оролцогчийн мэдрэмж, сэтгэгдэл, зан төлөв гэсэн 3 хэмжээсээр судлах боломжтой MAS аргыг ашигласан. Уг судалгааг санамсаргүй магадлалт бус түүвэрлэлтийн аргыг ашиглан явуулсан. Энэхүү аргыг ашиглан Израиль, Этиоп зэрэг улсуудад ижил төстэй судалгаанууд хийгдэж байсан ба харьцуулах боломжтой байдлыг харгалзан үзэж уг аргыг сонгосон болно.


Судалгаанд нийт 260 хүн хамрагдсанаас эмэгтэй 54% (139 хүн), эрэгтэй 46% (119 хүн) хамрагдсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хандах хандлагын хувьд эрэгтэй хүмүүс илүү эерэгээр ханддаг, орлого ихтэй хүмүүстэй харьцуулахад орлого багатай хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд харьцангуй эерэгээр ханддаг байх магадлалтай, олон жил үйл ажиллагаа явуулсан байгууллага (20-иос дээш жилийн үйл ажиллагаа явуулсан байгууллага)-д ажиллаж буй хүмүүс харьцангуй эерэгээр хандах, мөн олон ажилчинтай байгууллагын нэгжид ажилладаг хүмүүс илүү эерэгээр ханддаг байдал, үйлчилгээний салбарт ажилладаг хүмүүстэй харьцуулахад үйлдвэрлэлийн салбарт ажилладаг хүмүүс эерэгээр ханддаг байх магадлалтай гэж дүгнэж болох үр дүнгүүд гарсан.






The purpose of the study is identifying the attitudes of the employees in Mongolia towards to the physically disabled people. The study was conducted using sampling method involving employees of the thirteen companies and organizations applying the instrument Multidimensional Attitudes Scales that enables measuring three dimensions: attitudes, cognition and behavior. A non probability sampling method was used for the study. The rational for applying the current instrument considered due to the comparability of the results of the study with the identical studies conducted previously in the number of countries such as Israel and Ethiopia.


Out of 260 respondents 54% or 139 were female and 46% or 119 participants were male. The results show that male hold more likely positive attitudes towards to the physically disabled people and low income people likely embrace positively than high income people. Moreover, the results indicate that the employees of the organizations performing longer term (existing more than 20 years) and the employees who served for the unit of the large organizations tend to have positive attitudes. Employees working in the industrial sector likely treat positively towards disabled people than those who serve for the service sector.









Article Details

Section
Article
Author Biographies

Б. Баярмаа

Магистрант, Бизнесийн Сургууль, Монгол Улсын Их Сургууль

Ж. Сарантуяа

MBA, Бизнесийн Сургууль, Монгол Улсын Их Сургууль

Н. Батдэлгэр

Ph.D, Бизнесийн Сургууль, Монгол Улсын Их Сургууль