Features of cross border marriage between Mongolian and Korean citizen
Main Article Content
Abstract
Энэхүү ажлаар Монгол ба Солонгос иргэдийн хоорондын гэрлэлтийн түвшин, динамик хандлагыг судалж, Солонгос иргэдтэй гэр бүл бологсдын шинж байдлыг хүйсийн хувьд харьцуулан тодорхойлохыг зорьсон. Cудалгааны ажил нь Солонгос иргэдтэй гэр бүл болж буй Монгол иргэдийн шинж байдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсны мэдээлэлд үндэслэн анх удаа дэлгэн тавьснаараа онцлогтой бөгөөд хил дамнасан гэрлэлтийн талаарх дараа дараагийн судалгаа, шинжилгээ, бодлогын арга хэмжээнд ашиглагдах суурь мэдээллийн баазыг бүрдүүлж байгаагаараа ач холбогдолтой. Судалгаанд Монгол улсын УБЕГ-ын 1993-2013 оны гэрлэлтийн бүртгэлийн мэдээллийг ашиглаж дискрептив статистикийн болон дистансийн шинжилгээг хийсэн. Гэрлэгсдийн шинж байдлыг судлахдаа хосуудын дундаж нас, насны зөрүүтэй байдал, оршин суугаа нутгийн ялгаатай байдал, боловсролын түвшин, түүнчлэн гэрлэхээс өмнөх гэр бүлийн байдал зэрэг нийгэм, хүн ам зүйн үзүүлэлтүүдэд шинжилгээ хийв. Судалгааны үр дүнгээс харахад Солонгос иргэдтэй гэрлэсэн Монгол иргэдийн гэрлэлт 1990- ээд оны эхэн үетэй харьцуулахад огцом нэмэгдэж 2005 онд нийт хил дамнасан гэрлэлтийн 66.7 хувийг эзэлж байсан бол 2013 оны байдлаар бага зэрэг буурч 48.3 хувьтай болсон байна. Солонгос иргэдтэй гэрлэсэн Монгол иргэдийн шинж байдал хүйсийн хувьд нэлээд ялгаатай байна. Жишээлбэл, Солонгос хостойгоо харьцуулахад эрэгтэй, эмэгтэй ялгаагүй насны хувьд залуу, боловсролын түвшин доогуур байна. Энд хосууд нийгэм, хүн ам зүйн шинж байдлын хувьд харилцан ялгаатай байгааг баримттайгаар дэлгэн харуулснаас гадна бодлогын болон судалгаа шинжилгээний зөвлөмж боловсруулсан.
The study put forward a main goal to determine by studying the level and dynamics of marriage between Mongolian and Korean citizen, with a comparative gender analysis of profiles of Mongolian citizen married to Korean. The study presented for the first time detailed information on profiles of Mongolian citizen married to Korean based on official statistics. It has great significance as a beginning of a basic database to be used in the future research and policy measures on cross border marriage. The Mongolian General Authority for State Registration marriage registration data in 1993-2013 in Mongolia was used for a descriptive statistical and distance analysis. In studying profiles of married couples, such social and demographicindicators as the median age of couples, the age difference between spouses, disparities in locations of residence, the educational level, previous marital status were analyzed. Accordingto the ndings, marriage between Mongolian and Korean citizen increased sharply comparedto the beginning of the 1990’s and accounted for 66.7% of total cross-border marriages in2005. As of 2013, it declined slightly to 48.3%. Pro les of Mongolian citizen married to Korean differed substantially by gender. For instance, men and women alike were young, with a lower educational level compared to their Korean partners. Herewith, differences in social and demographic characteristics were illustrated based on facts. Finally, policy and research recommendations were made.