Хувь хүний орлогын албан татварын орон нутгийн санхүүгийн чадавхид үзүүлэх нөлөө
Main Article Content
Abstract
XXI зууны дэлхийн хөгжлийн хандлага төвлөрлийг сааруулах, муж орон нутгийн хөгжил, санхүүгийн чадавхыг дээшлүүлэхэд чиглэх болсон. Үүнтэй холбоотой дэлхийн улс орнууд муж, орон нутгийнхаа санхүүгийн бие даасан байдлыг хангах орлогыг нэмэгдүүлэхэд анхаарал хандуулж байна. ХХОАТ-ын өөрчлөлт, шинэчлэлийн хандлагыг олон улсын болон Монголын түвшинд судалж, улмаар уг татварын орон нутгийн санхүүгийн чадавхад үзүүлэх нөлөөг тодорхойлох зорилго тавьсан болно. ХХОАТ-ын өөрчлөлт, шинэчлэлийн олон улсын хандлагаас тухайн улсын хөгжлийн түвшинг тодорхойлох боломжтой. Хөгжингүй орнуудад ХХОАТ-ын их орлоготой бол ихийг төлөх зарчим үйлчилж байгаа бол хөгжиж байгаа улс орнуудын хувьд ХХОАТ-ын хувь хэмжээг бууруулж, шатлалыг багасгаж байна. Харин ХХОАТ- ын хувь хэмжээг тивээр авч үзвэл, хамгийн өндөр нь Африк, Америк тивийн улсууд байгаа бол хамгийн бага нь буюу татвар ногдуулдаггүй улсын 7 нь Ази тивд, 3 нь Америк тивд байна.
Манай улсын хувьд 2006 онд бодлогын чанартай, томоохон шинэчлэл хийгдсэн бөгөөд хувь хүний жилийн орлогод 15-30 хүртэл өсөн нэмэгдэх шатлалаар ногдуулж байсан татварын хувь хэмжээг 10 хувиар тогтоосон нь татварын бааз суурийг өргөтгөх чухал алхам болсон. Тиймээс орон нутгийн татварын орлогын 60 орчим хувийг бүрдүүлж байгаа ХХОАТ-ын орон нутгийн санхүүгийн бие даасан байдал буюу санхүүгийн чадавхид үзүүлэх нөлөөг судалж үзсэн болно.
World development attitude of 21st century is focusing on the decentralization, developmentand nancial capacity of state or region. According to this, countries are more emphasizing on providing state or region with nancial independence and increasing the income. Examining thechanges and updates of PIT in International and Mongolian level is our aim. We are targetingto identify its impact on local nancial capacity. The country’s development level is possible to be identi ed by International altitude of changes and updates in PIT. “Pay As You Earn” or earnmore and pay more principle is the main PIT principle of developed countries, while developing countries are reducing the rate of PIT and the gradient. Examining the rate of PIT by continent, Africa and America have the highest, whereas minimum or no tax added countries are including 7 Asian countries and 3 American countries.
In 2006, some major changes were made in Mongolia and one of them was relating to PIT. We made an essential step to expand the tax base by reducing it into 10 percent, whereas it was 15- 30 percent with increasing gradients. Thus, the research has been done to examine the impact of PIT, which is compounding around 60 percent of local tax income, on nancial independence of region or its financial capacity.