Predictors for youth NEET in Mongolia: Evidence from the Labor Force Survey - 2016

Main Article Content

Erdenechimeg Ulziisuren

Abstract





Монгол улс дахь залуучуудын 24% нь ажил ‘Ажил Хийгээгүй болон Суралцаагүй Залуучууд’ (АХСЗ) байгаа нь хүн амзүйн эхний болон хоёр дахь урамшууллууд бий болох боломжийг хаахад хүргэж, манай орны нийгэм, эдийн засгийн хувьд том гарз хохирол учруулж болохуйц байна. Тиймээс энэхүү судалгааны ажлаар АХСЗ болоход ямар хүчин зүйлс нөлөөлж байгааг судалж, тэдний ялгаатай байдлыг гаргаж ирэхийг зорьлоо. Судалгааны хүрээнд АХСЗ-ыг дотор нь 3 ангилав: i) ажилгүй АХСЗ, ii) гэрийн ажил үүргээс болсон АХСЗ, мөн iii) идэвхигүй, залхуу АХСЗ. Үүн дотроо цаашлаад, ажилгүй АХСЗ-ыг 7 төрөлд хуваан судалсан: богино хугацаанд ажилгүй байгаа, урт хугацаанд ажилгүй байгаа, ажилдаа эргэн орж байгаа, хөгжлийн бэрхшээлтэйгээсээ болоод ажил хийх боломжгүй байгаа, урам нь хугарснаас болж ажил хийх хүсэлгүй байгаа, мэдлэг мэргэжил нь тохирохгүй байгаа, болон бусад гэж судаллаа.


Энэхүү судалгаанд Үндэсний статистикийн хорооны Ажиллах хүчний судалгааны (АХС) датабаазыг ашиглан, статистикийн шинжилгээний хи-квадрат болон мултиномиал логистик регрессийн аргачлалыг ашиглан олон хүчин зүйлсийн шинжилгээг тооцсон. Судалгааны нэгжийн хувьд 15-34 насны 12,697 залуучууд болон 3,050 АХСЗ-ыг ялган авч судалсан. Түүврийн жинг тархаан тооцвол, 2016 оны байдлаар МУ-д байгаа 15-34 насны 910,603 залуусын 228,555 нь АХСЗ байна. МУ-ын 4 залуу тутмын 1 нь АХСЗ байна. Хүйс, гэрлэлтийн байдал, байршил, өрхийн гишүүдийн тоо, боловсролын түвшин зэрэг нь залуусыг ажилгүй АХСЗ, гэрийн ажил үүргээс болсон АХСЗ, мөн идэвхигүй, залхуу АХСЗ болоход статистикийн хувьд ач холбогдолтойгоор нөлөөлж байна. Идэвхигүй, залхуу АХСЗ-ын 40% гаруй нь хөдөө сумд байхад, ажилгүй АХСЗ-ын 42.2% нь аймгийн төвд байна. Хөгжлийн бэрхшээлтэй болох нь идэвхигүй, залхуу АХСЗ болох магадлалыг өсгөдөг. Дээд боловсролтой, ажилгүй АХСЗ нь бага болон түүнээс доош боловсролтойгоо бодвол АХСЗ болох магадлал 2.05 дахин их байна. Ажилгүй АХСЗ-ын бараг 50% нь урт хугацаанд ажилгүй байгаа гэсэн байхад 15% нь урам нь хугарснаас болж ажил хийх хүсэлгүй байгаа гэсэн дүн гарсан.






In Mongolia, NEET youth constitutes over 24% of all youth which is a big loss for the country as it threatens the potential of reaping the rst and second demographic dividends. Therefore, this study examines the risk factors that lead youth to become NEET in Mongolia, and explores their heterogeneity. The study proposes that there are three kinds of NEET youth: i) unemployed, ii) due-to-family-duty, and iii) idle. To further, the unemployed NEET youth is disaggregated into seven categories: short-term unemployed, long-term unem- ployed, re-entrant, unavailable due to disability or illness, discouraged, mismatch and others.


This study carries out chi-square and multinomial logistic regressions to provide prevalence and predictors for youth NEET based on the Labor Force Survey of Mongolia. The survey comprises nationally represen- tative sample of 43,680 individuals, but the unit of 12,697 youth aged 15-34, and 3,050 youth NEET aged 15-34. When sample weight is applied, this indicates that there were 228,555 youth who were NEET in 2016 out of 910,603 youth aged 15-34 years old in Mongolia. It was found that about one in 4 youth in Mongolia is NEET. Sex, marriage, location, household size and education are all statistically signi cant predictors for youth to become either ‘unemployed,’ or, ‘due-to-family-duty,’ or, ‘idle’ NEET. More than 40% of ‘idle’ NEET are in rural areas whereas 42.2% of ‘unemployed NEET’ are in aimag centre. Probability of becoming ‘idle NEET’ is increased with having disability. The odds for the unemployed NEET with tertiary education of be- ing NEET are 2.05 times the odds for youth with primary or less education. Beneath the unemployed NEET, about 50% of those are long-term unemployed, and about 15% are discouraged workers.









Article Details

Section
Article
Author Biography

Erdenechimeg Ulziisuren

Master of Science, London School of Economics