Өрх гэр бүлийн орлогод Нийгмийн даатгалын сангийн гүйцэтгэх үүрэг

Main Article Content

Даваагийн Намжил
Пүрэвийн Баянсан

Abstract





Судалгааны ажлын зорилго нь Монгол Улсын өрх, гэр бүлийн орлогод нийгмийн даатгалын сангийн гүйцэтгэх үүргийг илрүүлж, иргэдийн цалин, хөдөлмөрийн орлогоос бүрдүүлсэн нийгмийн даатгалын сангийн менежментийг нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийн тоон мэдээлэл дээр шинжлэн судлах явдал юм.


Энэхүү судалгаагаар нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл, түүнийг хаана, хэрхэн яаж байршуулж, сангийн менежментийг хэрхэн хийж буйг эрх зүй, санхүүгийн менежмент талаас нь судалж дүгнэлт өгсөн болно. Судалгааны үр дүнгээр нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкны хадгаламж, харилцах дансанд байршуулж хүүний орлогоор арвижуулж байгаа ч тэр нь засгийн газрын үнэт цаасны хүүтэй харьцуулахад бага, үр ашиг муутай, эрсдэл ихтэй байгаа нь тогтоогдлоо.


Засгийн газар нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг олон улсын жишигт нийцүүлж өрх, гэр бүлийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор өрхийн хэрэгцээнд хамгийн бага хүүтэй зээл олгох, Засгийн газар, төв банк, олон улсын зах зээлээс үнэт цаас худалдан авах замаар хөрөнгийг арвижуулахад зарцуулбал санхүү-мөнгөний эрүүл зөв урсгал бүрдүүлэх боломжтойг зөвлөмж болгож байна.






The study aims to investigate the role of the social insurance fund in Mongolian household’s income and to analyze social insurance funds management that consists of citizens’ wages based on the social insurance fund surplus data. Accordingly, this study examined and concluded the distribution and management of social insurance fund’s surplus from legal and nancial management perspectives. The ndings reveal that even though social insurance fund’s surplus is deposited into commercial bank accounts to earn an interest income, it was found to be of higher risk and as ine cient comparing to the sovereign bond rate.


The Government for the purposes of aligning the social insurance fund surplus with the international stan- dard and improving household income, is required to provide cheaper consumer loan while purchasing securities collectively with the Central bank from the international nancial market. As a result, the healthy system of financial and money market can be ensured.









Article Details

Section
Article
Author Biographies

Даваагийн Намжил

Доктор (PhD), Дэд профессор, МУИС-БС-ийн Санхүүгийн тэнхим

Пүрэвийн Баянсан

Докторант, МУИС-БС-ийн Санхүүгийн тэнхимийн ахлах багш