Хөдөлмөр эрхэлж буй төгсөгчдийн мэргэжлийн дагуу ажиллахгүй байгаад нөлөөлөгч хүчин зүйлс

Main Article Content

Батцэнгэлийн Мөнхжаргал

Abstract





Судалгааны зорилго нь ажил эрхэлж байгаа их дээд сургууль (ИДС) болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага (МБСБ) төгсөгчдийн мэргэжлээсээ өөр чиглэлээр ажил эрхлэх байдалд нөлөөлөх хүчин зүйлсийг судлах явдал юм. Судалгаанд Хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институт (ХНХСИ)-ийн “Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа-2017 (2015-2016 оны төгсөгчид)” судалгааны 44.9 мянган төгсөгчдийн мэдээллийн баазыг хоёрдогчоор ашигласан ба binary logistic regression аргаар шинжилгээ хийсэн. Судалгаагаар, 2015-2016 оны хичээлийн жилд мэргэжил эзэмшүүлэх сургуулиа төгссөн, мэдээлэл цуглуулах үед ажил эрхэлж байсан төгсөгчдийн мэргэжлээсээ өөр чиглэлээр ажиллах байдал ИДС төгсөгчдийн дунд 30.2%, МБСБ төгсөгчдийн дунд 38.8% байна. Тэдний мэргэжилтэйгээ тохирохгүй ажил хийх байдалд хувь хүний шинж чанарууд; мэргэжил эзэмшсэн түүх, байдал; ажил хөдөлмөрт бэлтгэх чиглэлээр гаргасан хувь хүний нэмэлт хүчин зүтгэл, оролдлогууд болон ажиллах эдийн засгийн үйл ажиллагааны салбар, ажлын байр/ ажил олгогчдын онцлог, олгох цалин, сурсан мэдлэг чадварынх нь ажлын байран дээр хэрэг болох байдал зэрэг багц үзүүлэлтүүд статистик ач холбогдолтойгоор нөлөөтэй гэж гарсан. Энэ удаагийн шинжилгээний үр дүнг ХНХСИ-ийн “Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн судалгаа 2017”- ийн үр дүнтэй холбон үзвэл, 2018 оны хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн нөхцөл байдал нь МБСБ төгсөгчдийн мэргэжилтэйгээ тохирохгүй ажил эрхлэлтийг бууруулахад илүү эерэг нөлөө үзүүлэх боломжтой, харин ИДС төгсөгчдийн хувьд дорвитой нөлөө үзүүлэхгүй байх хандлагатай байна.






The research aims to study the determinants of “mismatched employment” (employment in jobs that are not fitting for profession or major) among Mongolian graduates from tertiary educational institutes/universities (IU) and Technical and vocational education and training (TVET). The 44.9 thousand graduates’ database of survey on “Graduates’ employment status-2017 (2015-2016 graduates)”, conducted by the Research Institute for Labor and Social Protection (RILSP) has served as the secondary database for this study and binary logistic regression method was used for the analysis. According to the study, 30.2% of employed IU graduates and 38.8% of employed TVET graduates tend to work in jobs that are di erent from their major. The main determinants that are statistically significant for mismatched employment of graduates include their individual characteristics; qualification background and status; additional individual effort and commitment for career development; economic sectors for employment; employers/workplace features; salary and necessity of their competence on work place and so on. When connecting the results of this study with the “Barometer survey on labor market demand -2017” of RILSP, a 2018 situation of labor market demand is likely to be more favorable for decreasing the mismatched employment of TVET graduates but is effectless for that of IU graduates.









Article Details

Section
Article
Author Biography

Батцэнгэлийн Мөнхжаргал

Докторант, МУИС-ШУС-ийн Эдийн засгийн тэнхим, ахлах багш,