Монгол улс: Ажиллах хүчний гадаад шилжих хөдөлгөөн
Main Article Content
Abstract
Энэхүү судалгааны ажлаараа Монгол Улсын гадаад шилжилт хөдөлгөөний талаар, тухайлбал, Монгол Улсад ажиллаж, амьдарч буй гадаадын иргэд болоод Монгол Улсаас гадаадын улс орнуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн тоо хэмжээ, нөхцөл байдлын талаар авч үзлээ. Албан ёсны статистик мэдээллээр, гадаадад монголын 100 мянга гаруй иргэн, монголд гадаадын 35 мянга гаруй иргэд байна. Монгол Улсад 35 мянга гаруй иргэд ажиллаж, амьдарч байгаа ч тэдний зөвхөн 20 орчим хувь нь хөдөлмөр идэвхтэй эрхэлж байна. Сүүлийн жилүүдэд хөдөлмөр идэвхтэй эрхэлж буй гадаад иргэдийн тоо буурч байна. Хөдөлмөр эрхэлж буй иргэдийн 50 гаруй хувийг БНХАУ-ын иргэд эзэлж, тэдний дийлэнх нь уул уурхай, олборлолт, барилгын салбарт ажиллаж байна.
Монгол Улсаас гадаадад ажиллаж амьдарч буй нийт 100 мянга гаруй иргэн байна. Тэдний гуравны нэг нь БНСУ-д ажиллаж, амьдарч байна. Сүүлийн жилүүдэд тус улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн тоо нэмэгдэж байна. Гэхдээ хөдөлмөр эрхлэх зорилготой, хөдөлмөрийн гэрээт ажилчдын тоо эрс буурсан байна. Гэрээт ажилчдын хувьд ажил олгогчийн зүгээс хууль зөрчиж, гэрээгээ зөрчих байдал байна. Тухайлбал, ажил олгогчийн зүгээс гэрээ зөрчих шалтгаанд, цалин, ажлын болон амралтын цаг, өдрийн цагийн төлбөр, байр сууц, хоолны төлбөр, ажлын байрны байршил зэрэгтэй холбоотой шалтгаанууд орж байна. Мөн БНСУ-д ажиллаж буй монгол иргэдийг ажил олгогч болоод бусад солонгос ажилчдын зүгээс дарамт шахалт (хэл амаар доромжлох, паспорт бичиг баримтыгхураан авах гэх мэт) үзүүлэх байдал байсаар байна. Монгол Улсын ажиллах хүчний гадаад шилжилтхөдөлгөөний талаарх тоо мэдээлэл хангалтгүй, албан ёсны мэдээллийн тогтолцоо бий болгох зайлшгүй хэрэгтэй байна. Энэ талын тоо мэдээлэл гаргаж буй эх үүсвэр хоорондын мэдээлэл зөрүүтэй байна. Мөн гадаад шилжилт хөдөлгөөний зорилго, үр дагавар, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсоор цуглуулдаг болох хэрэгтэй байна.
This study examines the stock and conditions of Mongolian labor migration including, foreigners living in Mongolia and Mongolian citizens living and working abroad. According to of cial statistics, over 100 thousand Mongolians live and work abroad and over 35 thousand foreigners in Mongolia. Over 35,000 foreigners work and live in Mongolia, only about 20 percent of them work actively. In recent years, the number of active working labor migrants is declining. More than 50 percent of the active employed people are Chinese, and most of them are engaged in the mining and construction sectors.
There are over 100,000 Mongolia people living and working abroad and the one-third of them work in Korea. In recent years, the number of Mongolians living and working in Korea has increased. However, the number of contracted workers has declined dramatically. The Korean employers violate the law and work contracts. For instance, the infringement includes wages, working hours, rest time, day of payment, lodging, meal pay, and work place location. The Mongolian workers in Korea have been experienced ill treatment (verbal abuse and abusive language, con scation of passport etc.) from Korean colleagues or employer. There is insuf cient data on the Mongolian labor migration statistics and the information between the data sources is so different. It is also important to collect more detailed information on the reasons and consequences of labor migration and employment conditions. Therefore, it is necessary to establish a formal information system regarding international migration of Mongolia urgently.