Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтэд асран халамжлах ажлын үзүүлэх нөлөөг хэмжих нь

Main Article Content

Ганбаатарын Цэвээндолгор

Abstract





Энэхүү судалгаагаар гэр бүлийн гишүүдийг асран халамжлах ажил нь эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоонд ямар нөлөө үзүүлдгийг судлахыг зорьлоо. Уг ажилдаа Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос гаргадаг “Цаг ашиглалтын судалгаа (ЦАС)”-ны 2019 оны тоон мэдээллийг ашиглан хөдөлмөр эрхлэлтийн чиглэлийн судалгааны ажлуудад ихэвчлэн ашигладаг пробит загвараар үнэлгээгээ хийлээ. ЦАС нь өдрийн тэмдэглэлийн аргаар мэдээллээ цуглуулдаг ба манай улсад 2007 оноос хойш хийгдэж байна. Одоогийн байдлаар 2011, 2015, 2019 он гэсэн дөрвөн удаагийн түүврүүдээс мэдээлэл цуглуулжээ. Эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцоонд нөлөө үзүүлж буй хүчин зүйлс болон тэр дундаа асран халамжлах ажлын үзүүлэх нөлөөг тодорхойлох гэж байгаа тул нийт түүврээс 15-64 насны 4,290 эмэгтэйн мэдээллийг ялган авч загвараа үнэлсэн. Судалгааны үр дүнгээс харвал эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэх магадлалд нас, бакалаврын боловсрол, гэрлэсэн болон салсан, нэг болон хоёр хүүхэдтэйгээ хамт амьдардаг байх нь эерэг нөлөө үзүүлдэг бол хотод амьдардаг байх, өрхийн ам бүлийн тоо, хүүхэд асрахад зарцуулж буй цаг, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүн асрахад зарцуулж буй цаг, 0-2 насны хүүхэдтэй байх зэрэг нь сөрөг нөлөө үзүүлдэг. Эмэгтэйчүүдийн хүүхэд асрах цаг нэгээр нэмэгдэхэд ажиллах хүчинд оролцох магадлал нь 6.2 хувиар, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүн асрах цаг нэгээр нэмэгдэхэд 7.0 хувиар буурдаг байна. Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүд 0-2 насны хүүхэдтэй бол хөдөлмөр эрхлэх магадлал нь үүнээс дээш насны хүүхэдтэй эмэгтэйчүүдтэй харьцуулахад 6.5 хувиар бага байдаг гэж үнэлэгджээ.






The study intends to examine the impact of caring for family members on women’s participation in the workforce. The study uses the data from the 2019 Time Use Survey (TUS) by the National Statistical O ce (NSO) and is based on a probit model commonly used in employment research. TUS collects information through diaries and has been conducted in Mongolia since 2007. So far, four data have been collected: 2011, 2015 and 2019. In order to assess the factors a ecting the female labor force participation, especially in care services, 4,290 women aged 15-64 were selected from the total sample, with an age limit. According to the survey, the employability of females can positively be impacted with age, bachelor’s degree, marital status and divorce, and living with one or two children, whereas residence in an urban area, family size, length of time for the care of children, elderly and people with disabilities and bearing a child aged 0-2 years have negative contribution. The probability of labor force participation decreases by 6.2 percent with one hour increase in childcare, and by 7.0 percent with one hour increase in a care for the elderly and the disabled. From the survey, women with children of 0-2 age group were estimated to be 6.5 percent less likely to be employed than those with with older children.









Article Details

Section
Article
Author Biography

Ганбаатарын Цэвээндолгор

MA, Монгол Улсын Их Сургууль, Шинжлэх Ухааны Сургууль, Нийгмийн Ухааны салбар, эдийн засгийн тэнхимийн цагийн багш