Дунд насны хүн амын нийгэм, эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлс ба цэвэршилтийн үе шат, насжилтын хамаарал

Main Article Content

Чойжамцын Батсүрэн
Содномдоржийн Энхээ
Бямбасүрэнгийн Мягмардагва
Өлзийсүрэнгийн Эрдэнэчимэг
Молорын Адьяасүрэн
Батхишигийн Аригуун

Abstract





Энэхүү судалгааны зорилго нь 40-65 насны Монгол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрүүл мэнд, амьдралын хэв маяг, нийгмийн болон эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлсийг эмэгтэйчүүдийн хувьд цэвэршилтийн таван үе шатаар, эрэгтэйчүүдийн хувьд насжилттай хэрхэн хамаарч буйг судлахад оршино. Судалгааны үр дүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэгдсэн бодлогыг эрүүл мэнд, нийгмийн салбарт бодлогын хэмжээнд төлөвлөж, урт удаан эрүүл саруул насжихад шаардлагатай үр дүнтэй хөрөнгө оруулалт, урьдчилан сэргийлэлтийг цаг хугацаанд нь төлөвлөхөд мэдээллээр хангах юм. Судалгааны тоо мэдээллийг 2017 оны 6-8 сард Улаанбаатар хотын 8 дүүрэг, орон нутгийн 5 бүсээс улсын хэмжээнд төлөөлж чадахуйц 1835 эмэгтэй, 313 эрэгтэй хүн амаас асуумж хэлбэрээр авсан. Судалгааны асуумжид нийгэм, эдийн засаг, эрүүл мэндийн хүчин зүйлсээс гадна эмэгтэйчүүдийн цэвэршилт, эрэгтэйчүүдийн амьдралын чанартай холбоотой асуултууд багтсан. Эмэгтэй оролцогчдын 10 хүн тутмын 8 нь таргалалттай, 4 эмэгтэй тутмын 1 нь даралт ихсэлтийн урьдалтай байна. Архаг эмгэгийн тархалтын тухайд цэвэршилтийн үе шаттай хамааралтайгаар зүрх судасны эмгэг тохиолдол нэмэгдэж байсан. Хавсарсан эмгэгийн тухайд, 3 эмэгтэй тутмын 1 нь зүрх судасны (30.2%), хоол боловсруулах эрхтэний (27.9%), дотоод шүүрлийн эмгэг (тухайлбал чихрийн шижин, таргалалт) –тэй (25.5%) байсан. Эрэгтэй оролцогчдын 10 хүн тутмын 1-д шээсний замын зовиур илэрч байсан. Эрэгтэйчүүдэд 56 наснаас эхлээд бүх архаг эмгэгийн тохиолдол нэмэгдсэн: зүрх судасны өвчин 37.1 хувьд, хоол боловсруулах эрхтэний өвчин 12.2 хувьд, дотоод шүүрлийн эмгэгийн өвчин 31.4 хувьд, сэтгэл санааны тогтворгүй байдал 11.4 хувьд тус тус илэрсэн. Түрүү булчирхай ба шодойн шинж тэмдэг харьцангуй залуу наснаас (45-50 нас) эхэлж байсан ба 56-с дээш насанд шинж тэмдгийн зэрэг илэрхий нэмэгдэж байв.






This study aims to analyze health status, life style, socio-economic condition of female and male population aged 40-65 years old by their ve menopausal stages among women and by age groups among men. The ndings of the study will inform policy makers, practitioners and public not only on the possible pre- and post-reproductive health programs with timely health assessment and health services, but also on how effectively to seize the window of opportunity with effective investment and interventions for healthy ageing. Nationally representative sample of 1835 women and 313 men aged 40-65 living in 8 districts of Ulaanbaatar and 5 regions of Mongolia were selected for the study, and data was collected between June-August, 2017. They completed a self-reported questionnaire pertaining to socio-demographic background, health and menopause related symptoms for women whereas general quality of life related questions were asked for men. Eight out of ten female respondents had metabolic syndrome i.e. higher result in waist-to-hip ratio, and 1 in 4 women had prehypertension. One in every 3 female reported co-existing chronic diseases along with cardiovascular disease (30.2%), followed by digestive disease (27.9%), endocrine disease (25.5%), i.e. diabetes mellitus and weight gain. One in every 10 male respondents indicated that they had experienced urinary disease. All chronic diseases got increased starting from 56 years old and beyond (cardiovascular disease – 37.1%, digestive 12.2%, endocrine disease 31.4%, mental instability in 11.4%). Symptoms of prostate and erectile dysfunction started appearing at relatively early age (45-50 years) and degree of severity got worsened from 56 years old and beyond.









Article Details

Section
Article
Author Biographies

Чойжамцын Батсүрэн

MD, Доктор, Монголын Менопауз Андропауз Зохицуулалтын нийгэмлэгийн ажилтан

Содномдоржийн Энхээ

MD, Монголын Менопауз Андропауз Зохицуулалтын нийгэмлэгийн ажилтан

Бямбасүрэнгийн Мягмардагва

Докторант, Монголын Менопауз Андропауз Зохицуулалтын нийгэмлэгийн ажилтан

Өлзийсүрэнгийн Эрдэнэчимэг

Докторант, Когнос Интернейшнл судалгааны байгууллагын гүйцэтгэх захирал

Молорын Адьяасүрэн

Докторант, Монголын Менопауз Андропауз Зохицуулалтын нийгэмлэгийн ажилтан

Батхишигийн Аригуун

Магистр, Монголын Менопауз Андропауз Зохицуулалтын нийгэмлэгийн ажилтан

Most read articles by the same author(s)