БАРУУН БА ТӨВ МОНГОЛЫН ХҮРЭЛ ЗЭВСГИЙН ЭХЭН ҮЕИЙН ХҮН АМЫН КРАНИОЛОГИЙН СУДАЛГАА
Keywords:
Хүрэл зэвсгийн үе, хүрлийн эхэн үе, Афанасьевын соёл, Хэмцэгийн соёл, палеоантропологи, краниометр, антропологи хэв шинж, протоевропжуу, монголжууAbstract
Тус өгүүлэлд Монгол улсын нутаг дэвсгэрээс олдсон хүрэл зэвсгийн эхэн үеийн краниологийн материалын харьцуулсан судалгааны үр дүнг танилцуулж байна. Бидний судалгаагаар төв Монголын Афанасьевын соёлын хүний олдвор нь европжуу төрхтэй болох нь батлагдаж байгаа бөгөөд өмнөд Сибирийн Афанасьевчууд, дорнод Европын тал хээрийн бүс нутгийн протоевропжуу хүн амтай морфологийн хувьд ойролцоо байна. Алтай-Саян нутгийн Афанасьевын бүлгүүдийн дотор төв Монголын бүлэг Алтайн өмнөд хэсгийн хил дамнасан мужийн бүлэгтэй хамгийн төстэй байлаа. Монголын Хуурай говь 1-ийн Афанасьевын дурсгалаас олдсон гавлын яс нь өмнөд Сибирь, төв Азийн Афанасьевын бүх краниологийн материалууд дунд онцгой өвөрмөц шинжтэй байв.
Баруун Монголын хүрлийн эхэн үеийн Хэмцэгийн соёлын олдворыг краниометрийн аргаар анх удаа судлахад эдгээр нь түүхэн өмнөх үеийн Афанасьевын соёлын хүн амаас маш их ялгаатай нь харагдлаа. Хэмцэгийн соёлын хүмүүс антропологи хэв шинжээрээ монголжуу-европжуу завсрын шинжтэй бөгөөд Байгал орчмын бүс нутгийн Серов ба Глазковын популяцитай хамгийн төстэй байв. Түүнчлэн Сибирийн өмнөд хэсэг ба төв Азийн хүрлийн эхэн үеийн археологийн соёлууд болох Алтай, дорнод Казахстаны Елунин, Тувагийн Аймырлыг оршуулгын газраас олдсон краниологийн материал (эрэгтэйчүүдэд), Бараба ойт хээрийн Сопка II дурсгалын Кротовын соёл, мөн Шинжааны Гумугоугийн булшны краниологийн материалтай зарим морфологийн шинжээр ойролцоо байна. Магадгүй энэ ижил төстэй байдал нь Алтай-Саяны умардын уулархаг нутгийн неолит-энеолитын краниологийн материалд тэмдэглэгдэж буй антропологийн нийтлэг субстратын тусгал байж болох юм.