МОНГОЛЧУУДЫН УГСАА ГАРВАЛ БА АНТРОПОЛОГИЙН СУДАЛГАА

Authors

  • Д.ТҮМЭН

Keywords:

Монгол, эртний нүүдэлчид, угсаа гарвал, антропологи, краниологи, остеологи, ясны ДНХ

Abstract

Монголын түүхийн хүрлийн үеийн дөрвөлжин булш, хиргисүүр, хүннү, монголын эзэнт гүрний үеийн булшны дурсгалын малтлагаар илэрсэн антропологийн олдворуудын краниологи (гавал судлал), остеологи (араг яс судлал), ясны ДНХ-ийн судалгааны үр дүнг энэхүү өгүүлэлд толилуулж байна. Антропологийн олдворуудын төрхтний хэв шинжийн харьцуулсан судалгаа эдгээр түүхэн үеийн хүн ам төрхтний нэгэн хэв шинжтэй болохыг харуулж байна. Харин хүрлийн үеийн хиргисүүрийн соёлын хүн ам төрхтний зарим шинжээр ялгаатай болох нь олон хэмжээст кластер дүн шинжилгээнээс харагдаж байна.

Манай орны хүрлийн үеийн дөрвөлжин булшны хүн ам, хүннүчүүд, монголын эзэнт гүрний үеийн болон орчин үеийн монголчуудад С, М, D4 хаплогрупп харьцангуй өндөр давтамжтай илэрсэн нь эдгээр түүхэн үеийн хүн амын угсаа гарвалын холбоог харуулж байна.

Манай орны хүрлийн үеийн дөрвөлжин булшны соёлт хүн ам, хүннү, монголын үе, орчин үеийн хүн ам угсаа гарлын нягт холбоотой болохыг манай орны эртний болон орчин үеийн хүн амын антропологи, генетикийн харьцуулсан судалгаа харуулж байна.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-01-20

How to Cite

Д.ТҮМЭН. (2023). МОНГОЛЧУУДЫН УГСАА ГАРВАЛ БА АНТРОПОЛОГИЙН СУДАЛГАА. Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology, 9(1 (471), 16–26. Retrieved from https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/1591

Most read articles by the same author(s)

1 2 > >>