“ДОРНОД МОНГОЛ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД 2009 ОНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АРХЕОЛОГИЙН СУДАЛГАА

Authors

  • Д.Наваан МУИС, НШУС, Археологи-Антропологийн тэнхим
  • М.Эрдэнэ МУИС, НШУС, Археологи-Антропологийн тэнхим
  • Д.Түмэн МУИС, НШУС, Археологи-Антропологийн тэнхим
  • Д.Хатанбаатар МУИС, НШУС, Археологи-Антропологийн тэнхим
  • Г.Анхсанаа Монгол Цэргийн Музей

Keywords:

Азийн судалгааны төв, Улаан Зуух, Цагаан чулуут, дөрвөлжин булш, шинэ чулуун зэвсэг, хүрлийн үеийн дурсгал, монголын үеийн дурсгал, түрүүлгэ нь харуулж оршуулах зан үйл

Abstract

Дорнод Монгол төслийн хүрээнд 2009 оны хээрийн судалгааг Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Мөнххаан, Хэнтий аймгийн Баян-Овоо, Дорнод аймгийн Булган, Гурванзагал, Сэргэлэн сумдын нутагт зохион явуулж нийт 17 булш, чулуун зэвсгийн үед холбогдох 1 бууц сууринг малтан шинжиллээ. Хээрийн судалгааны явцад малтан шинжилсэн Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг Улаан зуухан хэмээх газарт  орших түрүүлгэ нь харуулж оршуулах өвөрмөц зан үйл бүхий булшнууд нь хүрэл зэвсгийн үеийн дөрвөлжин болон шоргоолжин булшны соёлын харилцан хамаарал, тэдгээрийн он цаг, угсаа гарвалын асуудлыг судлахад чухал шижим болно.

Мөн Дорнод аймгийн Гурванзагал сумын нутаг Цагаан чулуутад малтан шинжилсэн Монголын үеийн булшнаас илрүүлсэн эд өлөгийн зүйлс нь Монгол болон Өвөрбайгалын дундад эртний  нүүдэлчдийн соёл, зан заншил, шашин шүтлэг, нийгмийн байдлыг харуулах чухал эх хэрэглэгдхүүн болж байна.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2009-12-01

How to Cite

Д.Наваан, М.Эрдэнэ, Д.Түмэн, Д.Хатанбаатар, & Г.Анхсанаа. (2009). “ДОРНОД МОНГОЛ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД 2009 ОНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АРХЕОЛОГИЙН СУДАЛГАА. Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology, 5(1 (344), 1–53. Retrieved from https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/1603

Most read articles by the same author(s)

1 2 3 > >>