МОНГОЛЫН ЭРТНИЙ НҮҮДЭЛЧДИЙН БИЕ БҮТЦИЙН ОНЦЛОГ
Keywords:
Монголын түүхэн үеүүд, эртний нүүдэлчид, хүний бие бүтцийн үндсэн үзүүлэлтAbstract
Монголын түүхийн янз бүрийн үед холбогдох палеоантропологийн олдворуудын остеологийн хэмжилтийн мэдээлэлд үндэслэн неолитийн үеэс дундад зууны үе хүртэлх түүхэн үеийн монголын эртний хүн амын бие бүтцийн онцлогийг судалсан судалгааны үр дүнг энэхүү өгүүлэлд орууллаа. Монголын түүхэн янз бүрийн үеийн хүн амын бие бүтцийн үндсэн үзүүлэлтийг харьцуулсан олон хэмжээст статистик анализаас харахад түүхэн үеүүдийн эрэгтэйчүүд болон орчин үеийн монголын эрэгтэйчүүд нэг ерөнхий кластер болж байгаа хэдий ч дөрвөн дэд кластер болон хуваагдаж байна. Тухайлбал: төмрийн үеийн дүнзэн хашлагат булштай чандманий соёлын эрэгтэйчүүд болон чулуун авст булштай чандманий соёлын хүн амын эрэгтэйчүүд, неолит, хүннүгийн үеийн эрэгтэйчүүд нэг дэд кластер, кидан, монголын үеийн эрэгтэйчүүд нэг дэд кластер, хүрэл, орчин үеийн монголчууд тус тусдаа дэд кластер болж байна. Эмэгтэйчүүд мөн адил нэг ерөнхий кластер болж байгаа бөгөөд орчин үеийн монголчууд дээрхийн адил захын байрлалд байна. Монголын неолитийн үеэс орчин үе хүртлэх түүхэн үеүдийн хүн амын бие бүтциийн үндсэн үзүүлэлтийн харьцуулалтаас харахад түүхэн үе наашлах тутам монголын хүн амын гар, хөлийн урт нэмэгдэж, их биеийн урт багасаж буй зүй тогтол ажиглагдаж байна. Энэ нь дэлхийн өнөөгийн хүн амд гар, хөлийн урт нэмэгдэж, суугаа өндөр багасах эрин зууны өөрлөлт ажиглагдаж байна гэсэн хятадын судлаач Жан Хуан, японы судлаач Такамура, английн судлаач Харрисон нарын дүгнэлттэй зарим талаар дүйж байна.