МОНГОЛЫН ЗАЛУУЧУУДЫН БИЕ БЯЛДРЫН ӨСӨЛТ ХӨГЖЛИЙН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
Keywords:
Антропометр, биеийн өндөр, биеийн жин, бие бялдрын өсөлт эртсэн түргэсэх үзэгдэл, акселерациAbstract
Сүүлийн жилүүдэд монголын хүүхэд, залуучуудын бие бялдрын өсөлт хөгжилд эртсэн түргэсэх үзэгдэл буюу акселераци явагдаж байгааг судлаачид ажиглан тэмдэглэсэн байдаг. Бид Монголын байгаль, газарзүйн янз бүрийн бүс нутагт амьдарч буй залуучуудын бие бялдрын өсөлт хөгжлийн явц, түүний эртсэн түргэсэх үзэгдэл, эрин зууны хандлагын байдлыг судлах зорилгоор манай улсын цэргийн насны залуучуудын бие бялдрын өсөлт хөгжлийн явцыг 2000-аад оны судалгааны дүнтэй харьцуулан судаллаа. Судалгааны дүнг нэгтгэн харахад 2012-2013 оны 15-29 настай залуусын бие бялдрын гол үзүүлэлтүүд 2000 оны залуучуудынхаас бодитойгоор нэмэгдсэн, харин 2009 оны оюутан залуучуудтай 17-оос бусад насанд ойролцоо байна. Үүнээс үзэхэд манай орны залуучуудын бие бялдрын өсөлт хөгжилд хүний өсөлт хөгжлийн эрин зууны хандлага тодорхой хэмжээнд ажиглагдаж байна хэмээн дүгнэж байна.