“ДОРНОД МОНГОЛ - 2011” АРХЕОЛОГИЙН ХЭЭРИЙН СУДАЛГАА

Authors

  • Д.ТҮМЭН МУИС, НШУС, Археологи-Антропологийн тэнхим
  • М.ЭРДЭНЭ МУИС, НШУС, Археологи-Антропологийн тэнхим
  • Д.ХАТАНБААТАР ШУТИС, Түүх-Аялал жуулчлалын профессорын баг
  • Г.АНХСАНАА ССАЖ Яамны харьяа Соёлийн өвийн төв
  • Н.В. ЦЫДЕНОВА ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Монгол, Будда, Түвд, судлалын хүрээлэн

Keywords:

Сүхбаатар аймаг, Түвшинширээ сум, Улаанзуух, Адгийн гол, Энгэрийн бууц, Хүннүгийн үе, Хүрлийн үе, булшны дурсгал

Abstract

2011 онд МУИС-ийн Археологи-Антропологийн тэнхмийн археологийн хээрийн судалгааны баг Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Уулбаян, Мөнххаан сумдын зааг нутаг Дэлгэрхаан уулын өвөр хэсэгт орших Улаанзуух, Адгийн гол хэмээх газар орших хүрлийн үеийн цогцолбор дурсгалаас найман булш, Энгэрийн бууц дах хүннү булшны цогцолбороос гурван булш,  нийт 11 булшийг малтан судаллаа.

Малтлага судалгааны үр дүнгээс харахад Улаан зуух болон Адгийн голд орших хүрлийн үеийн булшны дурсгалууд гадаад, дотоод байгууламж, олдвор, оршуулгын зан үйлээрээ адил байгаа ба энэ нь уг хоёр дурсгал нэгэн үеийнх  болохыг  харуулж байна. Эдгээр  булшны дурсгалууд нь манай орны хүрлийн үеийн түгээмэл дурсгалын нэг  болох шоргоолжин (хэлбэрт), дөрөө хэлбэрийн булшны соёлтой талийгаачийг оршуулах зан үйлийн хувьд (талийгаачийн тэргүүнийг зүүн тийш чиглүүлэн, түрүүлгэ нь харуулан оршуулах зан үйл) адилсаж байгаа ч булшны гадаад, дотоод зохион байгуулалт, булшинд дагуул чулуун байгууламж үйлдсэн зэрэг онцлог шинжээр эрс ялгагдаж байна. Энэ нь хүрэл зэвсгийн үед Дэлгэрхаан уулын орчим бүс нутагт бие даасан шинжтэй соёлын нэгэн хэлбэр (Улаан зуухын хэв шинж ) оршиж байжээ  гэж үзэхэд хүргэж байна. 

Одоогоор Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Дэлгэрхаан уулын өвөр Улаанзуух, Адгийн гол, Булгийн эх зэрэг гурван газарт төвлөрсөн, хүрлийн үед холбогдох,  гадаад байгууламжаараа ижил нийт 420 гаруй булш бүртгэгдээд байгаа ба цаашид энэ бүсэд орших хүрлийн үеийн энэхүү өвөрмөц дурсгалын малтлага судалгааг улам өргөжүүлэн булшны цогцолбор болон түүний дагуул чулуун байгууламж хоёрын зан үйлийн холбоо, уг цогцолбор дурсгалуудыг үлдээгч хүн амын антропологи бүтэц, угсаа гарвал, нүүдэл суудал, уг дурсгалын газарзүйн тархалт зэрэг олон чухал асуудлуудыг гүнзгийрүүлэн судлах шаардлага урган гарч байна. 

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-01-20

How to Cite

Д.ТҮМЭН, М.ЭРДЭНЭ, Д.ХАТАНБААТАР, Г.АНХСАНАА, & Н.В. ЦЫДЕНОВА. (2023). “ДОРНОД МОНГОЛ - 2011” АРХЕОЛОГИЙН ХЭЭРИЙН СУДАЛГАА . Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology, 7(1 (378), 1–38. Retrieved from https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/1560

Most read articles by the same author(s)

1 2 3 > >>