Archives

  • Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology
    Vol. 12 No. 1 (590) (2023)

    Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Их Сургуульд хийгдэж буй бүтцийн өөрчлөлт, хөтөлбөрийн шинэчлэлтэй холбоотой Шинжлэх Ухааны Сургуулийн Нийгмийн ухааны салбарын Антропологи, Археологийн тэнхим эрдэм шинжилгээний сэтгүүлийнхээ редакцийн зөвлөлийг шинэчлэн баталлаа. “Монголын антропологи, археологи, угсаатан судлалын сэтгүүл”-ийн анхны дугаар 2002 онд хэвлэгдсэн гарснаас хойш арван нэгэн дугаар хэвлэмэл байдлаар, хоёр дугаар цахим хувилбараар нийтлэгдэн олны хүртээл болжээ (https://journal.num.edu.mn/MJAAE/issue/archive).

    Тус сэтгүүл энэ удаа шинэчлэгдсэн форматаар уншигч олондоо хүрч байгаа бөгөөд Монголын археологи, биологийн болон нийгэм соёлын антропологи, угсаатан судлалын салбарын шинэ мэдээлэл, судалгааны шинэлэг үр дүнг нийтлэх, салбарын эрдэмтэн судлаач, ахисан түвшний оюутан суралцагчдын санал бодлоо хуваалцах эрдэм шинжилгээний талбар байх юм. Манай энэ дугаарын онцлог нь сэтгүүлийн шинэчлэлтэй холбогдон зарим өгүүлэл бичигдсэнээс хойш хэдэн жилийн дараа хэвлэгдэж байна. Цаашид сэтгүүл маань жил болгон тогтмол хэвлэгдэх бөгөөд өгүүлэл бүр DOI (Digital Object Identifier) дугаартай гарч байх юм. Ингэснээр зохиогч Таны өгүүлэл “Google scholar” мэдээллийн санд бүртгэгдэж олон улсын хэмжээнд эшлэл тоологдох боломжтой болно.

    “Монголын антропологи, археологи, угсаатан судлалын сэтгүүл”-ийн толилуулан буй дугаарт Монголын хадны зургийн шинээр олдсон сонин содон дурсгалуудын судалгааг тусгай сэдэв болгон онцлов. Мөн Монгол нутгаас шинээр олдсон эрт, дундад зууны нүүдэлчдийн түүхэнд холбогдох бичээс, ваар сав, морины тоног хэрэгсэл, хот суурины байгууламж, эртний нүүдэлчдийн дунд нарийн зохион байгуулалт бүрэлдэх явцыг археологийн баримтаар тодруулах асуудал, орчин үеийн археологид ихэд нэвтэрч буй дижитал баримтжуулалтын аргазүйн тухай өгүүллүүд, нийгэм соёлын антропологи дахь эрхзүйн хүн судлал, Монголын угсаатны зарим бүлгийн ижилсэл ба өвөрмөц байдал, зан үйлийн тухай эрдэм шинжилгээний өгүүллүүд багтав.

    Манай сэтгүүл цаашид жил тутам Монголын археологи, биологийн ба соёлын антропологи, угсаатан судлалын чиглэлийн эрдэм шинжилгээний шинэ өгүүлэл, тэмдэглэлийг монгол, англи хэлээр хэвлэмэл болон цахим хувилбараар олон улсын гишүүнчлэл бүхий редакцийн хянан магадлагаан дор нийтлэж байх бөгөөд салбарын эрдэмтэн судлаачид төдийгүй их дээд сургуулийн магистрант, докторантуудын судалгааны үр дүнгээ хэлэлцүүлэх индэр байхыг хичээн ажиллана.

  • Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology
    Vol. 11 No. 1 (584) (2022)

    Дугаартай холбоотой тайлбар

  • Mongolian Journal of Anthropology, Archaeology, and Ethnology
    Vol. 10 No. 1 (497) (2020)

    МОНГОЛЫН АНТРОПОЛОГИ, АРХЕОЛОГИ, ЭТНОЛОГИЙН СЭТГҮҮЛ нь МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Нийгмийн ухааны салбарын Антропологи, археологийн тэнхмээс эрхлэн гаргаж буй эрдэм шинжилгээний албан ёсны сэтгүүл бөгөөд антропологи, археологийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, салбарын шинэ мэдээллийг түгээн дэлгэрүүлэх зорилготойгоор судалгааны шинэлэг үр дүн, эрдэм шинжилгээний өгүүлэл, хээрийн судалгааны тайлан-өгүүлэл, эрдэм шинжилгээний хурлын танилцуулга, шинэ номын тойм, товч мэдээллийг нийтэлнэ. Тус сэтгүүл олон хэлээр, жилд нэг удаа нийтлэгдэх ба Монгол, Зүүн хойд Ази, Сибирь, тэдгээрийн хөрш зэргэлдээ бүс нутгийн эртний болон орчин үеийн хүн амуудын археологи, угсаатан судлал, нийгэм соёлын болон биологийн антропологийн бүхий л салбарт судалгаа хийдэг, хүний тухай шинжлэх ухааны салбаруудын нийтлэг ашиг сонирхлыг хуваалцдаг судлаач, эрдэмтэн, мэргэжилтнүүдийн санал бодлоо солилцох талбар болно.

    MONGOLIAN JOURNAL OF ANTHROPOLOGY, ARCHAEOLOGY, AND ETHNOLOGY is an official scientific journal of the Department of Anthropology and Archaeology, National University of Mongolia. The journal publishes original research articles, field research reports, presentations at scientific conferences, reviews of new books, and brief communications relating to the anthropology, archaeology, and ethnology of Mongolia, Northeast Asia, Siberia, and its contiguous areas. This annual, multilingual Journal serves as a forum for scientists and professionals who share common interests in all subfields of anthropology, archaeology, ethnology, and interdisciplinary fields of human sciences.