МОНГОЛЫН ХҮННҮГИЙН ПАЛЕОАНТРОПОЛОГИ
Abstract
Монголчуудын этногенезийн асуудал нь орчин үеийн монгол судлалын чухал чиглэлийн нэг билээ. Монголчуудын этногенез, угсаа гарвал, гарал үүслийн асуудлыг түүх, угсаатны зүй, археологи болон биологийн антропологи, тухайлбал, палеоантропологи, палеопатологийн чиглэлээр өргөн судалсан. Гэвч хүннү болон монголчуудын угсаа гарвалын хамаадлын асуудал эдүгээ эрдэмтдийн дунд маргаантай хэвээр байгаа билээ.
Тухайн ард түмний угсаа гарвал, гарал үүслийн биологи түүхэн хөгжлийг он цаг орон зайн өргөн хүрээнд шинжлэхэд түүхэн янз бүрийн үед холбогдох эртний хүн судлалын буюу палеоантропологийн хэрэглэгдэхүүн чухал сурвалж болдог. Оросын антропологи, нэрт эрдэмтэн Алексеевийн тодорхойлсноор аливаа угсаатны этногенезийн асуудлыг палеоантропологийн чиглэлээр судлахдаа удамшлаар нөхцөлддөг антропологи хэв шинжүүдэд тулгуурладаг бөгөөд энэ нь шууд утгаараа тухайн хүн амын генийн бүрдэл, генийн сангийн хувьд авч үзэж байна гэсэн үг юм. Генийн сан нь соёл, хэлний өөрчлөлтийг бодвол урт удаан хугацаанд тухайн хүн амд нилээд тогтвортой байдаг. Гэхдээ тодорхой газар нутгийн хүн амын антропологи бүтцийн өөрчлөлт нь ямагт хүн амын миграцитай холбоотой байдаг ба энэ нь өнөөгийн угсаатнуудын гарал үүсэл, угсаа гарвалын асуудлыг шийдвэрлэх сурвалж болдог гэжээ (Алексеев, )
Энэхүү өгүүлэлд МУИС-ийн НУФ-ийн Антропологи-археологийн тэнхмээс 1995 оноос хойш явуулсан жил бүрийн антропологи, археологийн хээрийн дадлагын хугацаанд малтан судласан хүннүгийн үеийн дурсгалаас илрэсэн палеоантропологийн олдворуудыг краниологийн чиглэлээр судлаж, бусад судлаачдын судалгааны мэдээлэлтэй харьцуулсан шинжилгээний үр дүнг оруулсан болно.