МОНГОЛЫН ХҮННҮГИЙН ҮЕИЙН ХҮН АМЫН ШҮД ЦООРОЛ ӨВЧНИЙ СУДАЛГАА

Authors

Keywords:

Хүннү, эртний хүн судлал, палеопатологи, шүдний өвчлөл, кариес, хоол хүнс

Abstract

Монголын нутгаас олдсон Хүннүгийн үеийн 110 хүний олдворын 1394 шүдэнд цоорлын шинж тэмдгийг тодорхойлов. Судалгаагаар нийт 18 хүнд цооролтой 70 шүд тэмдэглэгдсэн нь Монголын хүрэл ба төмрийн түрүү үе, эзэнт гүрний үеийн хүн амынхаас их байв. Шүд цоорлын байдалд хүйсийн ялгаа ажиглагдахгүй байгаа бөгөөд насны хувьд 13 хүртэл насны хүүхэд, хөгшин хүмүүст цоорол ажиглагдаагүй, залуу ба ахимаг насны хүмүүст 17.6 – 25% ажиглагдлаа. Нас-хүйсийн бүлгээр эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдийг бодвол шүд цоорол илүү эрчимтэй явагдаж байжээ. Судлагдсан нийт хүн амд тооцвол Хүннү эрэгтэйчүүдэд дунджаар 0.63, эмэгтэйчүүдэд 0.94 цооролтой шүд, харин шүд цооролтой хүмүүсээр тооцвол нэг эрэгтэй хүнд дунджаар 3.89 шүд, нэг эмэгтэй хүнд 5.33 шүд ноогдож байна. Шүд цоорлын судалгааны дүнгээс харахад Хүннүгийн үеийн хүн ам, хүрэл болон төмрийн түрүү үеийн хүн амтай харьцуулбал газар тариалан илүү эрхэлж, тариа будаа, ургамлын гаралтай зүйлийг хоолондоо ихээр хэрэглэх болсон бөгөөд хүнсний хангамж, хоолны дэглэм болон нэр төрөлд жендерийн эрс ялгаа байгаагүй, эрэгтэй эмэгтэй хүмүүс харьцангуй адил хоол хүнсний хэрэглээтэй байсан бололтой.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2022-10-21 — Updated on 2022-10-21

Versions

How to Cite

М.ЭРДЭНЭ. (2022). МОНГОЛЫН ХҮННҮГИЙН ҮЕИЙН ХҮН АМЫН ШҮД ЦООРОЛ ӨВЧНИЙ СУДАЛГАА. Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology, 8(1(403), 27–38. Retrieved from https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/1238

Most read articles by the same author(s)

1 2 > >>