ИХ ОВОО ЧИНГИС ХААНЫ БУЛШ МӨН ҮҮ
Keywords:
Чингис хаан, Бурхан Халдун, Их хориг, Гурван гол, булш, МНТ, Судрын чуулганAbstract
Хятад, перс сурвалжийг задлан шинжилсэн судалгааны үр дүн, Х.Пэрлээ, С.Бадамхатан нарын түүхэн газарзүй болон түүхэн
угсаа зүйн олон жилийн судалгаагаар Чингис хааныг Их Хэнтийн Бурхан Халдун ууланд оршуулсан нь ямар ч эргэлзээгүй байна.
1990-1992 онд зохион явуулсан Чингис хааны булшийг эрж, хайх Монгол, Японы хамтарсан “Гурван гол” төслийн олон чиглэлийн судалгаа ялангуяа, өндөр түвшинд хийсэн геофизикийн тандалт судалгаа нь Их хааныг чанд нууцлан оршуулсан гэх сурвалжийн мэдээ үнэмшил муутай болохыг харууллаа. Хятад, перс сурвалжийн мэдээ, археологи, угсаатны зүй болон 2007 онд Их
овоонд 108 цэгт хоёр аргаар зохион явуулсан геофизикийн тандалт судалгааны үр дүнд үндэслэн Бурхан Халдун уулын Их овоог Чингис хааны булш гэж үзлээ.