ШИВЭЭТ УУЛЫН ТОМ ЧУЛУУН БАЙГУУЛАМЖ
Keywords:
Түрэг, Хөшөө цайдам, Хүн чулуу түрэгийн том байгууламж, цогцолбор дурсгал, Куль-тегин, Билгэ хаанAbstract
Шивээ толгойн том булш нь Архангай аймгийн Хашаат сумын нутагт Билгэ хаан, Куль-тегин нарын цогцолбор дурсгалаас өмнө зүгт 3 км зайтай уулын оройд орших бөгөөд газар дээрх булш нь дотоод болон гадаад хоёр хэсгээс бүтнэ. Гадаад хэсэг нь 70 м голчтой, дотоод хэсэг нь тэг дөрвөлжин 36 х 36 м хэмжээтэй, хуудсан чулууг нягт нямбай өрж хийсэн 2 давхар ханатай 100-180 см өндөр байгууламж болно. Малталтын явцад чулуун дараасын дороос толгой, цээж нь хугарч салсан сайн хадгалагдсан завилан суусан хүн чулуу гарлаа.
Дөрвөлжин чулуун ханын зузаан ойролцоогоор 400 см бөгөөд дотор талын зайд асар их гал түлсэн ул мөр байх боловч булшны нүхний толбо байхгүй ажээ. Учир иймээс уг булш нь газар доорх бунхант оршуулга байх боломжтой бөгөөд Зүүн Түрэгийн II хаант улсын Билгэ болон Куль-тегин мэтийн томоохон сурвалжит язгууртны булш байж болох юм. Үүнээс гадна уг байгууламж нь монголд судлаж байгаагүй шинэ хэв шинжийн дурсгал мөн гэдгийг онцлон дурдах хэрэгтэй.