ЗҮҮН ГАР УЛСЫН ХҮН АМЫН ТООНЫ АСУУДАЛД
Keywords:
Зүүн гар улс, Ойрад, хүн ам зүй, өрх айлAbstract
Алив улс орны хүн амын тоон үзүүлэлт нь тухайн ард түмний нийгэм эдийн засгийн хөгжил, улс төрийн хүчин чадал, соёл иргэншлийн түүхийг бодитоор нь гаргах нэгэн суурь үндэслэл нь байдаг. Зохиогчид тус өгүүлэлдээ дундад зууны үеийн Монголын тусгаар тогтнолын сүүлчийн тулгуур болсон Зүүн гар улсын хүн амын тооны асуудлыг авч үзэв.
Дундад зууны үед манжийн Чин гүрнээс Монгол улсыг түрэмгийлэн эзлэхэд тусгаар тогтнолоо сахиж байсан сүүлчийн тулгар хэсэг нь улсын баруун жигүүрийн ойрад монголчууд байжээ. Ойрадчууд Зүүн гарын улсыг байгуулж, ХҮШ зууны тэргүүн хагаст Төв ба Дундад Азид нөлөө бүхий оршин тогтнож байээ. Түүхийн сурвалж ба судалгааны зохиолд ХҮШ зууны тэргүүн хагаст баруун монголчууд нь ойролцоогоор 200000 өрх буюу 600000 хүн амтай байсан гэж тэмдэглэснээс өөр судалгаа өнөө хир хийгдээгүй байна. Энэхүү тоог үнэн гэж үзвэл ойрадын нэг өрх нь 3 хүнтэй, аав ээж хүүхэд гурав л байж, хөгшчүүлийн тухай яригдахгүй, бүхэлдээ мөхөж яваа ард түмэн болж буй зөрчил илрэнэ. Ийм байдалтай Төв ба Дундад Азийг эрхшээлдээ барьж, нийгэм эдийн засгийн цэцэглэн мандалтад хүрч чадахгүй билээ. Иймээс эргэлзээтэй тоон үзүүлэлт байна.
Гадаад дотоодын эрдэмтдийн монгол өрхийн судалгаанаас үзвэл дунджаар нэг айл 5 хүний бүрэлдэхүүнтэй байжээ. Тэгвэл 200000 өрх нь 1000000 хүн ам болно. Үүний дээр Дундад Азид тархсан харъяатуудыг нь хамгийн багаар тооцоход 500000-аас доошгүй байна. Иймд зохиогчид ойрад монголчуудын хөгжилд нөлөөлж байсан бусад хүчин зүйлүүдийг тооцон Зүүн гар улс нь 1500000-аас 1800000 хүн амтай байжээ гэж үзэв.