2005 ОНД СЭЛЭНГЭ АЙМГИЙН НУТАГТ АРХЕОЛОГИЙН СУДАЛГАА ХИЙСЭН ТУХАЙ

Authors

  • З.БАТСАЙХАН
  • С.ӨЛЗИЙБАЯР

Keywords:

Карниковын ам, Бургалдайн хөндий, банзан хашлага, хүннү, монгол булш, нумын хос амгавч, ланз хэлбэрийн үсэг, богтаг малгай

Abstract

Ерөө голын сав Карниковын аман дахь хүннү булш нь хэдийгээр тоногдсон ч банзаар авс бус хашлага хийж оршуулга үйлдэж байсан тухай мэдээг бидэнд өгч байгаа юм. Судлагдсан хүннү булшны оршуулгын зан үйлээс үзэхэд дүнз, шургаагаар хашлага хийдэг болох нь давамгайлж байгаа бол банзаар хашлага хийсэн баримт бидэнд хараахан таараагүй байсан юм. Сэлэнгийн савын хоёр хэсэг газар малтсан нийт монгол булшаас монгол эмэгтэйн богтаг малгай 2, ясан бэл 2, варду үсэг бүхий хөөмөл эд 3ш олдсон нь судалгааны ач холбогдол өндөртэй эх хэрэглэгдэхүүн болох нь эргэлзээгүй юм. Бургалдайн хөндийд малтсан 6 монгол булш бүгд идэр залуу насныхны оршуулга бөгөөд хүүхдийн 2 оршуулгыг эс тооцвол бүгд эмэгтэйчүүдийнх ажээ.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2006-12-01

How to Cite

З.БАТСАЙХАН, & С.ӨЛЗИЙБАЯР. (2006). 2005 ОНД СЭЛЭНГЭ АЙМГИЙН НУТАГТ АРХЕОЛОГИЙН СУДАЛГАА ХИЙСЭН ТУХАЙ. Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology, 2(2 (271), 57–66. Retrieved from https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/1691

Most read articles by the same author(s)

1 2 > >>