ТЭНГЭРИЙН ОВОО ИХ ХААНЫ БУНХАН МӨН ҮҮ (Бурхан Халдуны Ихсийн газар дахь Монголын Их хаадын оршуулга)

Authors

  • З.БАТСАЙХАН
  • Н.ДАВАА
  • Ж.БОР

Keywords:

Чингис хаан, Бурхан Халдун, Их хориг, “Гурван гол” булш, МНТ, “Судрын чуулган”

Abstract

Өнгөрсөн жилээс хойш бидний судалгааны ажил өргөжихийн хэрээр уг асуудалд шууд болон дам холбогдох шинэ мэдээ баримт олдсон учраас өгүүллийг шинэ хэрэглэгдэхүүнээр баяжуулан засаж, дахин хэвлүүлэх шаардлага гарсан юм.

Х.Пэрлээ, С.Бадамхатан нар Чингис хааны булш яг хаана байгааг тогтоож чадаагүй боловч тэдний олон талт судалгаа нь Их Хэнтийг Бурхан Халдун буюу Ихсийн газар, Их хориг мөн гэдгийг ямар ч эргэлзээгүйгээр тодорхойлсон юм.

Түүхэн газар зүй, түүхэн угсаа зүй болон түүхэн ба аман домгийн судалгаа нь Бурхан Халдун ууланд Их хааныг оршуулсан гэх монгол, перс сурвалжийн мэдээг баталж байна. Дунд овооны сүмийн туурийг зарим судлаачид Хэнтий ханд мөргөл үйлдэхэд зориулсан сүм дуган гэж үзсэн боловч уг сүм нь өвөг дээдэст зориулан тахилга, тайлга өргөх өвгөдийн сүм байсныг сурвалжийн мэдээ шууд зааж байна. Зарим мэдээ сэлтийг иш үндэс болговол Их хааныг таалал төгссөнөөс хойш XIX зууны эцэс XX зууны эхэн үе хүртэл Бурхан Халдун уул буюу Хэнтий ханд тасралтгүй 700 гаруй жилийн турш тахилга тайлга өргөж иржээ.

Тал нутгийн нүүдэлчид түрэгийн үеэс эхлээд хаад язгууртнуудаа уулын оройд оршуулах болсон нь түүний дараа дараагийн нүүдэлчдийн оршуулгын зан үйлд уламжлагджээ. Энэ нь сурвалж болон археологийн судалгааны хэрэглэгдэхүүнээр батлагдаж байна.

Тэнгэрийн овоо нь археологийн хэв шинжийн харьцуулсан судалгаагаар эртний булш гэдэг нь тогтоогдож байна. Булшийг алс холоос сүрлэг, ихэмсэг харагдах, олон талаараа байгалийн саад бэрхшээлээр хүрээлэгдсэн газар зүйн хувьд хамгийн оновчтой газрыг сонгон байгуулсан байна. Энэхүү асар том байгууламж нь зөвхөн Чингис хааны булш байх боломжтой юм.

Бурхан Халдун уулын оройд орших чулуун байгууламжийн талбайд илэрсэн соронзон болон радиометрийн гажлын хэсгүүд давхцаж байгаа нь эртний чулуулаг ба булш оршуулгатай холбоотой байх магадлалтай гэж ажлын тайланд өгүүлжээ. Энэ нь Тэнгэрийн овоо нь энгийн нэгэн овоо бус, мөн байгалийн тогтоц биш гэдэгт нэмэр хандив болох судалгаа боллоо[1].

[1]Бидэнд шаардлагатай зарим мэдээ сэлтийн эхийг байгаа газраас нь олж ирж, харамгүй туслалцаа үзүүлсэн профессор Д.Түмэнд талархал илэрхийлье.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2008-12-01

How to Cite

З.БАТСАЙХАН, Н.ДАВАА, & Ж.БОР. (2008). ТЭНГЭРИЙН ОВОО ИХ ХААНЫ БУНХАН МӨН ҮҮ (Бурхан Халдуны Ихсийн газар дахь Монголын Их хаадын оршуулга). Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology, 4(1 (312), 37–52. Retrieved from https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/1628

Most read articles by the same author(s)