ХҮННҮЧҮҮДИЙН ХҮН АМ ЗҮЙН АСУУДАЛД: САЛХИТЫН АМНЫ ДУРСГАЛТ ГАЗРЫН ЖИШЭЭН ДЭЭР

Authors

  • С.ӨЛЗИЙБАЯР

Keywords:

Салхитын амны бүлэг дурсгал, эртний хүн ам зүй, дундаж наслалт, хүйсийн харьцаа, , нас баралт

Abstract

Хөвсгөл аймгийн Рашаант сумын нутаг Салхитын амны хүннү оршуулгын газрын малтлагаар хуримтлуулсан нас, хүйсийг тодруулах бололцоотой 24 эртний хүн судлалын хэрэглэгдэхүүнийг эртний хүн ам зүйн нэгэн популяци болгон үзэв. Энэхүү популяцийн хүн ам зүйн үзүүлэлтийг Бурхантолгойн хүннү, Чандманий ба Тагарын хүрэл, төмрийн түрүү үеийн популяцуудынхтай харьцуулан үзэж, Дотоод Азийн эртний оршин суугчдын газар тариалан эрхлэгчид хийгээд нүүдэлчдийн дундаж наслалт, нас барах магадлал, тодорхой насны бүлэг бүрт амьд явагсдын эзлэх хувь хэмжээ зэрэг хүн ам зүйн үзүүлэлтүүдийг тогтоох оролдлого хийв. Судалгаагаар хүннүчүүдэд өмнөх үеийн баруун монгол болон өмнөд сибирийн хагас суурьшмал иргэдээс илүү урт наслах, нас баралтын хувь багасах зэрэг хүн ам зүйн эерэг зүй тогтол ажиглагдсангүй. Харин эсрэгээр дээрх чухал үзүүлэлтүүд буурсан тал ажиглагдсан нь тал нутгийн нүүдэлчдийн дунд элдэв мөргөлдөөн, зөрчил ихсэж зуурдын үхэл нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байна.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-01-20

How to Cite

С.ӨЛЗИЙБАЯР. (2023). ХҮННҮЧҮҮДИЙН ХҮН АМ ЗҮЙН АСУУДАЛД: САЛХИТЫН АМНЫ ДУРСГАЛТ ГАЗРЫН ЖИШЭЭН ДЭЭР. Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology, 9(1 (471), 46–56. Retrieved from https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/1593

Most read articles by the same author(s)