ГХСС-ийн эрдэм шинжилгээний ажлын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага

Current situations and trends of SFLC research work

Authors

  • Badmaanyambuu D. МУИС-ийн ГХСС-ийн захирал, доктор (Ph.D)
  • Sainbilegt D. МУИС-ийн ГХСС-ийн эрдэм шинжилгээ хариуцсан дэд захирал, доктор (Ph.D)

DOI:

https://doi.org/10.22353/MJFLC2012101

Abstract

Монгол улсын эдийн засаг, нийгмийн хөгжил эрчээ авахын хэрээр нийгмийн бүхий л салбарыг олон улсын стандартанд нийцүүлж чанарын өндөр түвшинд жигд тогтвортой хөгжүүлэх асуудал чухалд тавигдах боллоо. Нийгмийн энэ шаардлага МУИС-ийн алсын хараанд тусгалаа олж, “Дэлхийн стандартад нийцсэн, Монгол улсын хөгжил дэвшлийн тулгуур болсон үндэсний загвар судалгааны их сургууль байна.” хэмээгээд “Судалгаа, инновац, их сургуулийн антрепренёршип тогтолцоог бүрдүүлэх” асуудлыг нэн тэргүүний зорилт болгон дэвшүүлжээ(МУИС-ийн стратеги төлөвлөгөө 2011-2020). Эл зорилтын хүрээнд МУИС-ийн хэмжээнд олон зүйл хийгдэж байгаа бөгөөд МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд ч өөрсдийн хөгжлийн төлөвлөгөө, хөтөлбөрүүдийг боловсруулан мөрдөх шаардлага тавигдаж байна.Энэхүү илтгэлд ГХСС-ийн эрдэм шинжилгээний өнөөгийн байдалд SWOT шинжилгээ хийж, цаашид эрдэм шинжилгээний ажлын бодлого төлөвлөлт, авч хэрэгжүүлэх бодит алхамуудын талаар зарим нэг санал дэвшүүлэхийг зорилоо.

Downloads

Published

2023-05-03

How to Cite

D., B., & D., S. (2023). ГХСС-ийн эрдэм шинжилгээний ажлын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага: Current situations and trends of SFLC research work. Mongolian Journal of Foreign Languages and Cultures, 16(363), 9–19. https://doi.org/10.22353/MJFLC2012101